Д
Дан дай шудрага (2)
Дан дай шудрага (2)

 

Вьетнам үндэстний хөгжмийн зэмсэг

 

Дан дай шудрага (Dan day / Songstress lute) нь Хойд Вьетнамын трапец хэлбэрийн модон цар, урт хүзүү, 10 гурвалжин товгор лад, бүхий шудрага хөгжим юм. Анх торгоор үйлдсэн гурван чавхдастай байсан бол ХХ зуунаас нейлонон чавхдастай болжээ.

 

 

Дан дай шудрага болон Цахилгаан Дан дай шудрага

 

ХХ зууны сүүл үеэс Дан дай шудрагын цахилгаан хувилбар буй болж шинэ уламжлалт (neo-traditional music) дуу хөгжимд ашиглах болжээ. Цахилгаан Дан дай шудрагын их биеийг хатуу модоор үйлдэж, товгор ладаас татгалзаж, нейлонон чавхдасыг металл утасаар сольжээ.

 

Дан дай шудрага (2)
Дан дай шудрага
Дан дай шудрагач