Дан бау ятга (2)

 

Вьетнам үндэстний хөгжмийн зэмсэг

 

Дан бау (彈 匏- Dan bau) ятга нь Вьетнам үндэстний нэг чавхдаст хөгжим юм. Уг хөгжим XVI зуунаас өмнө үүссэн байдаг. Учир нь XVI зуунд Вьетнамын Жин (Jing) ястангууд Хятадын өмнөд мужид цагаачлан ирэхдээ  Дан бау ятгыг авчирчээ. Өмнөд Хятадад уг хөгжмийг Ду шиан чин (獨 絃 琴 - dú xián qín) хэмээн нэрлэдэг. 

 

Анх Дан бау ятга хулсан хоолой, хөшүүргэ саваа, цар (кокос самарын гэр), торгон чавхдас гэсэн  дөрвөн хэсгээс бүрдэж байв. Өдгөө хулсан хоолойг цар буюу модон хайрцгаар сольжээ.  

 

 

 

Дан Бау ятга ардын дуу хөгжим төдийгүй Азийн орчин цагийн рок, поп хөгжимд ч өргөн ашиглагдах болжээ. Дан бау ятгыг цахим хэлбэрт оруулсанаар этно болон шинэ цагийн хөгжмийн урсгалд өргөн хэрэглэгдэх болжээ.

 
 

 

Дан бау ятга (2)
Дан бау ятга
Дан бау ятга
Дан бау ятга