Д
Дан Там шудрага (2)
Дан Там шудрага (2)

 

Вьетнам үндэстний хөгжмийн зэмсэг

 

Дан Там шудрага (Dan Tam) нь Вьетнамын гурван чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Вьетууд уг шудрагыг Дан Там хэмээн нэрлэдэг бол Ха Нхи омгийнхон Та ин, (ta in) хэмээн нэрлэдэг ажээ. Том жижиг гурван овор хэмжээтэй байх бөгөөд Вьетнамд жижиг Дан Там өргөн тархжээ.

 

Зууван дугуй хэлбэрийн цартай, ладгүй, хүзүүг хатуу модоор үйлдэнэ. Чавхдас нь анх торго байсан бол өдгөө сатуркаар орлуулах болжээ.  Хөгжимчин Дам Там шудрагыг хуванцар цохиураар янз бүрийн арга техникээр тоглоно. Зарим тохиолдолд дөрвөн чавхдастай байх бөгөөд уг хөгжмийг Чео дуулалт жүжигт ашиглана. 
 
 
Дан Там нь Хятадын Шанз, Монголын Шударга, Японы Сямисен шудрагатай ижил хөгжмийн зэмсэг билээ.
 

Дан Там шудрага (2)
Дан Там шудрага
Дан Там шудрага