Д
Дан Сэн бийвлиг товшуур (2)
Дан Сэн бийвлиг товшуур (2)

 

Вьетнам үндэстний хөгжмийн зэмсэг

 

Дан Сэн (Dan sen) бийвлиг товшуур нь Вьетнамын цэцэг хэлбэрийн цартай хоёр чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Дан Сэн бийвлиг товшуурыг Вьетнамын өмнөд нутгуудад голчлон тоглох бөгөөд уг хөгжим 17 ладтай, цэцэг хэлбэрийн царын голч нь 20 см, хүзүүний урт нь 70 см байдаг.

 

 
Чавхдасыг ороосон торгоор үйлдэх бөгөөд хөг нь дөрөвдүгээр наймцын Фа - Do1 буюу тавдугаар наймцын Соль - Do1. Тоглогч нь хуванцар цохиур ашиглан тоглодог. Дан Сэн бийвлиг товшуурыг Вьетнамын сонгодог дуулалт жүжиг Туон (Tuong) болон ардын дуурь Кай луон (Cai luong) -д өргөн ашигладаг ажээ.
Дан Сэн бийвлиг товшуур (2)
Дан Сэн бийвлиг товшуур