Д
Дамчаа Банзарын

 

Банзарын Дамчаа (1932 - 2009) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин нэгэн байлаа. Б.Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (өнөөгийн Баян-Өлгий аймгийн Буянт суманд) мэндэлжээ. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистийн курс төгсч, ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багш, 1968-1990 онд Монгол Кино Үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн Бэрс дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв. Б.Дамчааг 2007 оны 11 сарын 26-нд Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулж, Монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилцсан дуучдын нэг билээ. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 2009 оны 06 сарын 24-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

 

Бүтээлүүд:

 

Кинонд бүтээсэн дүр:

 

  • Үер - Молом занги (1966)
  • Өглөө - Луузан (1968)
  • Хүргэн хүү - Хайдав (1970)
  • Дайсны цэргүүд ээ сонсоцгоо - хурандаа Накаяма (1971)
  • Ичээнд нь - Тянь Жань (1972)
  • Хөдөөгийн баясгалан - Рагчаа (1974)
  • Газрын жигүүр (1978)
  • Хатанбаатар - Жав (1981)
  • Сахиул уу, сахиус уу - үсчин (1983)
  • Зарлаагүй дайны оршил - Ясуко (1984)
  • Нарны унага - Чүлтэм (1984)
  • Би чамд хайртай - Жигмэд (1985)
  • Мандухай сэцэн хатан - Исмэл сайд (1988)
  • Төөрсөөр төрөлдөө - хятад худалдаачин
  • Ацаг шүдний зөрүү - Банзрагч
  • Хааны сүүлчийн хатан - Найдансүрэн хутагт
  • Би чамд хайртай - 2 - Жигмэд (2009)

 

Найруулсан кинонууд:

 

  • Сэрүүн дуганы мөхөл (1989)

 

Дуулсан дуу:

 

  • Цэнгэлтэй үдэш
  • Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дуу
  • Эх орон (Хурд хамтлагтай хамт)
Дамчаа Банзарын
Банзарын Дамчаа
"Молом занги" Б.Дамчаа