Д
Дамиран Цэрэндашийн
Дамиран Цэрэндашийн

 

Цэрэндашийн Дамиран (1948 оны 9 сарын 15 - 2010 оны 5 сарын 1) нь Монголын төрийн зүтгэлтэн байв. Тэрээр 2000 - 2008 онд УИХ-ын гишүүн, 1992 - 1994 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байжээ. Гавъяат барилгачин цолтой. Ц.Дамиран Ховд аймгийн Чандмань суманд мэндэлжээ.

 

1956 онд Ховд хотын дунд сургууль, 1966 онд МУИС, 1977 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1982 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, 1989 онд Москвагийн Барилга инженерийн дээд сургууль, 1998 онд Ирландад удирдлагын академийг дүүргэсэн, инженер, эдийн засагч мэргэжилтэй.

 

1971 - 1992 онд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ХАА-н барилгын трест, Цахилгаан сантехник угсралтын трестэд инженер, ахлах инженер, ерөнхий инженер, дарга 1992 - 1994 Барилга, хот байгуулалтын сайд 1994 - 1996 Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд 1996 - 2000 Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2000 - 2008 Улсын Их Хурлын гишүүн 2008 - 2010 Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Дамиран Цэрэндашийн
Цэрэндашийн Дамиран