Д
Дамдинбазар Содномын
Дамдинбазар Содномын

 

Жалханц хутагт Содномын Дамдинбазар (1874 - 1923 оны 6 сарын 23) нь Монгол улсын тусгаарлах хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн, тав дахь ерөнхий сайд нь байв.

 

Тэрээр 1920 онд Барон Унгерний босгосон Богдын засгийн газрын ерөнхий сайд байсан гэдэг боловч зарим эх сурвалжууд Дотоод явдлын сайд байсан хэмээн үздэг.

 

Тэрээр Барон Унгерн, Богдын засгийн газрын ерөнхий сайд, баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилогдон одоогийн Хөвсгөл аймгийн нутагт сууж байхдаа Хатанбаатар Магсаржав болон Зөвлөлтийн улаан цэрэгтэй холбоо тогтоож, уналга, хүнс хэрэглэл нийлүүлэн цагаантны эсрэг тэмцэлд туслалцаж байжээ.

 

Жалханз хутагт Содномын Дамдинбазар нь 1874 онд Засагт хан аймгийн Цогт гүний хошуу буюу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт мэндэлжээ. 1922 оны 3 сарын 3-нд ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1923 оны 6 сарын 23-ны өдөр аян замд явж байгаад зуурдаар нас баржээ.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

 

Дамдинбазар Содномын
Жалханц хутагт Содномын Дамдинбазар
Ардын засгийн газрын ерөнхий сайд Содномын Дамдинбазар