Д
Дамбус товшуур (2)
Дамбус товшуур (2)

 

Индонезын хөгжмийн зэмсэг

 

Дамбус товшуур (Dambus) нь Индонезын Суматра аралын зүүн  хойно орших Бангка арал болон  Малайзд дэлгэрсэн буга, гөрөөсийн сийлмэл толгой бүхий чавхдаст хөгжмийн зэмсэг юм.  Уг товшуурыг өөрөөр Бангка (Bangka) товшуур хэмээн нэрлэдэг.

 

 

Уг товшуурыг цул зөөлөн модноос ухаж үйлдэх бөгөөд царын нүүрийг нимгэлсэн хавтгай модоор бүрж царын хажуу талыг хээ угалзаар чимнэ. Зарим тохиолдол хүзүү болон царын нүүрийг ч хээ угалзаар чимдэг байна. 
 
Хүзүү ладгүй, долоон чавхдастай, хөг: F CC GG D + D'.

 

Дамбус товшуур (2)
Дамбус товшуур
Дамбус товшуур
Малай Дамбус (Malay Dambus) буюу Малай Бангка (Malay Bangka)