Дамар (2)

 

Дамар (Damra / Damaru) нь Түвд болон Буддын шашинт улс орнуудын сүм дуганад шашны зан үйлд хэрэглэгддэг хөгжмийн зэмсэг юм. Дамар нь ганц гараар тоглоход зориулсан жижиг бөмбөр юм. Бөмбөрийг хоёр тийш хагас эргэлдүүлэх хөдөлгөөн хийхэд бүслүүрийн үзүүрт бэхэлсэн хоёр бяцхан бөмбөлөг дамарын хоёр хацарыг дэлдэж хэмнэл үүсгэнэ. 

 

 

Дамар нь Энэтхэгийн хойгт төдийгүй Ази, Европ, Бразил болон Латин Америкт тархсан хөгжмийн зэмсэг. Буддын шашинд дамарын цохилт нь ертөнц үүсэн буй болж буйг билгэддэг учир Шива бурхан гартаа дамар барьсан байдаг билээ.

 

 

Дамарын нэг тал нь арга (лингам) нөгөө тал нь билгэ (йони) хэмээн үздэг.

 

Дамар (2)
Дамар
Дамар
Хонх, Дамар барьсан Түвд лам
Бразилын Кабулете (cabulete) дамар