Д
Далай Чойнхор хийц
Далай Чойнхор хийц

 

Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэр Далай Чойнхор вангийн хошуунд өнөөгийн Архангайн хойт, Хөвсгөлийн өмнөх сумд, Завхан аймгийн зарим сумд багтдаг байжээ. Далай Чойнхор ван Цэдэн соном бол эзэн Чингэс хааны шууд угсааны хиад ястай, боржигон овогтой хүн. 1881 онд Халхын Сайн ноён аймгийн Далай Чонхор ван гийн хошуу буюу халхын умар замын дунд дахь зүүн этгээдийн хошуунд Хөндлөн ван Гэмпил дор жийн төрлийн тайж Очир жононгийнд мэндэлжээ. Энэ хошуу нь одоогийн Завхан, Архангай, Хөвсгөл гурван аймгийн зааг нутгийг хамарсан маш том хэмжээтэй, баян чинээлэг, халхын нөлөө бүхий хошуу байсан. Тэрээр 13 настайдаа Хөндлөн вангийн засаг төрийн бэйлийн хэргэмийг залгамжлан авч, 1899 онд насанд хүрч хошууны хэргийг захиран шийтгэх болжээ. Төрөл хийн ухаалаг, сэргэлэн авч төлөв төвшин хүмүүн байсны...г тухайн үеийн дурсамжид нэгэнтээ тэмдэг лэсэн нь нэлээд буй.

 

Гэрийн сургуулиар Монгол, Түвд, Манж бичигт нэвтэрсэн эрдэм номд дуртай нэгэн байсан. Тэрээр уран дархчуудыг их дэмжиж байсан. Ерөөсөө Халхын нөлөө бүхий уран дархны хийц загвар бол Далай Чойнхор вангийн хошууны хийц юм. Далай Чойнхор вангийн хошууны дэг гэж байдаг. Тэрээр алдартай дарханы дэг сургуулийг өөрөө удирдан хөгжүүлсэн байдаг. Одоо хүртэл Далай Чойнхор вангийн уран дархцуудын хийц гэж алдартай хийц байдаг. Далай Чойнхор вангийн уран дархцууд одоогийн Хөвсгөл аймгийн Галт сум хавьцаа суурьшдаг байжээ. Монголд алдартай таван хийц байдаг. Дарьганга, Боржигон, Хүрээ, Далай Чойнхор вангийн, Дүүрэгч вангийн хийц зэрэг хэдэн чиглэл байсны нэг нь Далай Чойнхор хийц юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Мөнгөн аяга