Далайн байцаа

 

Далайн байцаа. Латинаар: Laminaria J.V.Lamour., 1813. нь далайн бор ургамлын төрөл зүйлд багтдаг. Далайн байцааны олон зүйл идэшинд хэрэглэгдэнэ. Далайн байцаа нь органик хэлбэрийн иодоор баялаг тул хүний бие махбодид сайн үр нөлөөтэй.

 

Үеэлсэн болон хавтгай хэлбэрийн тогтоцтой байх бөгөөд нүхгүй, толигор буюу иржгэр гадаргуутай байдаг. Талбай нь хэдэн арван см-ээс 20м хүртэл урт тогтоцтой. Зарим зүйл нь 11-18 настай байдаг. 

 

Япон далайн байцааны зүйл нь Япон тэнгис болон Агнуурын тэнгисийн өмнөд хэсгээр, Цагаан тэнгис, Карын тэнгист чихэрлэг болон хуруу хэлбэрийн далайн байцаа ургана. Эдгээрийг хүнс болон анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар ашигладаг. Далайн байцаа байнгын урсгалтай газар бүсчилсэн хэлбэрээр 4-10м-ийн гүнд ургана. Чулуужмал хөрстөй газарт 35м-ийн гүнд ургасан байх нь ч бий.

 

Зүйлүүд:

  • Laminaria abyssalis A.B.Joly & E.C.Oliveira
  • Laminaria agardhii Kjellm.
  • Laminaria angustata Kjellm.
  • Laminaria appressirhiza Yu.E.Petrov & Vozzhinsk.
  • Laminaria brasiliensis A.B.Joly & E.C.Oliveira
  • Laminaria brongardiana Postels & Rupr.
  • Laminaria bulbosa J.V.Lamour.
  • Laminaria bullata Kjellm.
  • Laminaria complanata (Setch. & N.L.Gardner) Muenscher
  • Laminaria dentigera Kjellm.
  • Laminaria diabolica Miyabe Laminaria digitata (Huds.) J.V.Lamour.- Хуруу хэлбэрийн далайн байцаа
  • Laminaria ephemera Setch.
  • Laminaria farlowii Setch.
  • Laminaria hyperborea (Gunnerus) Foslie
  • Laminaria inclinatorhiza Yu.E.Petrov & Vozzhinsk. Laminaria japonica Aresch. - Япон далайн байцаа
  • Laminaria multiplicata Yu.E.Petrov & Suchov.
  • Laminaria nigripes J.Agardh
  • Laminaria ochroleuca Bach.Pyl.
  • Laminaria pallida Grev.
  • Laminaria platymeris Bach.Pyl.
  • Laminaria rodriguezii Bornet
  • Laminaria ruprechtii (Aresch.) Setch.
  • Laminaria saccharina (L.) J.V.Lamour. - Чихэрлэг далайн байцаа
  • Laminaria sachalinensis (Miyabe) Miyabe
  • Laminaria setchellii P.C.Silva
  • Laminaria sinclairii (Harv. ex Hook.f. & Harv.) Farl., C.L.Anderson & D.C.Eaton
  • Laminaria solidugula J.Agardh
  • Laminaria yezoensis Miyabe

Далайн байцаа нь альгины хүчил, маннит, уурагийн зүйл, амин дэмүүд, иод, эрдэс давс, бичил эльментүүдийг агуулдаг. 

 

    Агуулагдах махбодь           100 г хуурай далайн байцаанд ноогдор мг             Өдөрт хэрэглэх хэмжээ (мг)      
Хлор 10,56 36,6
Кали 6,85 4000
Натри 3,12 до 6000
Магни 1,26 400
Кремни 0,51 0,01
Фосфор 0,41 960
Иод 0,25 0,15
Кальци 0,22 260
Төмөр 0,12 18
Цинк 0,002 15
Ванадий 0,0016 0,01
Марганец 0,001 2,5
Никель 0,00017 хүртэл 0,005
Кобальт 0,00016 > 2,5 хүртэл
Молибден 0,000096 0,025
 

 

 

Далайн байцаа
Далайн байцаа
Laminaria
Кимбаб. Солонгосоор: 김밥 далайн байцаа+будаа буюу далайн байцаанд ороосон будаа