Д
Дайко бөмбөр (2)

 

Япон үндэстний хөгжмийн зэмсэг

 

 

Дайко буюу Тайко (Daiko / Taiko japanese drum) бөмбөр (Японоор: 太鼓 -том бөмбөр) нь Японд өргөн дэлгэрсэн бүлэг бөмбөр юм. Уг бөмбөр III -аас IX зууны хооронд Хятад, Солонгосоос Японд нэвтэрчээ.

 

 

1.  Дунд гарын Чу Дайко (Chū-daiko) бөмбөр, 2. Куми Дайко (Kumi-Daiko) бөмбөрчид

 

 

1. Нагадо Тайко бөмбөр (Nagado Taiko drum), 2-3. Казари буюу бяцхан Тайко бөмбөр (Kazari-Taiko small drum)

 

IX зуунаас Японд уг бөмбөрийг үйлдэх болсон бөгөөд Салхины бурхан Сусноог аргадах шашны зан үйлд хэрэглэх болжээ.

 

 

  1-2. Цури Дайко бөмбөр (Tsuri-Daiko), 3. Гакко бөмбөр (Gakko drum). Гакко бөмбөр нь  Нагадо Дайко (Nagado Taiko), Окэдо Дайко (Okedo Taiko) бөмбөрүүдийн хосолмол хэв шинжийг агуулсан бөмбөр юм. Царын их биеийг Keyaki модоор үйлдэж амсарыг нь тугалын арьсаар бүрнэ.

 

 

1. Боолтон татуургат Цукэшимэ Дайко  (Tsukeshime-Taiko Bolt). Уг бөмбөрийн царыг улаан модоор үйлдэнэ. 2. Эйтэцу Окэдо Дайко бөмбөр (Okedo-Тайко-Eitetsu). Уг бөмбөрийг Эйтэцу Хаяаши (Eitetsu Hayashi) зохион бүтээжээ. Тэрбээр Окэдо бөмбөрийг урлагийн тайзд зохицуулан өөрчилжээ. 3. Кацуги Окэдо бөмбөр (Katsugi-Okedo). Уг бөмбөрт оосор хийж мөрлөх, эсвэл суурин дээр тогтоон тоглодог.  4. Цукэшимэ Дайко Ропэ бөмбөр (Tsukeshime-taiko Rope)
 
 
Ута-тайко бөмбөр (Uta - Taiko drum)
 
 
1. Гекко бөмбөр (Gekko drum), 2. Кокоро бөмбөр (Kokoro drum), 3. Учива буюу Дэвүүр хэлбэрийн Дайко бөмбөр (Uchiwa-Taiko), 4. Асукагийн эрин буюу м.э.500 онд Японд Солонгосоос нэвтэрсэн  Ёуко бөмбөр (Youko бөмбөр), 4. Санноко бөмбөр (Sannoko drum)
 
 
1. Нарагийн үед Японд нэвтэрсэн Гаку Тайко бөмбөр (Gaku-Тaiko drum) буюу Вадайко бөмбөр (Wadaiko drum) , 2. Какко бөмбөр (Kakko drum), 3. Буддын сүм дугануудад голчлон ашигладаг Кагура Дайко (Kagura Daiko) буюу Каэн Дайко (Kaen Daiko)
 
 
Хирадо Дайко (Hirado Taiko)

 

Өдгөө Дайко бөмбөрийг Японы ардын болон сонгодог дуу хөгжимд хэрэглэж байна. 

 

Дайко бөмбөр (2)
Дайко
Дайны Дайко бөмбөр (Military Daiko drum). 1873 он.
Шимэ-Дайко (Shime-Daiko) бөмбөр тоглож буй бүсгүй. 1885 он
Дайко бөмбөрчин
Хачижо Дайко (Hachijō-daiko) бөмбөр
О Дайко (O-daiko drum) бөмбөр
Окэдо Дайко (Okedo Taiko) бөмбөр. Царыг Япон хушаар (Quartersawn) үйлдэж, арьсаар бүрж олсоор татаж оломлоно.
Хэйаны эринд буюу м.э. 794 онд Ордоны хөгжимд ашиглагдах болсон Гагакки (Gagakki) буюу Гагаку бөмбөр (Gagaku). Уг бөмбөрийг өөрөөр Үлэмж Дайко буюу Дай Дайко (Dadaiko) хэмээн нэрлэдэг.
Хиро Дайко буюу Хавтгай бөмбөр (Hira Daiko)