Д
Даегеум бишгүүр (2)
Даегеум бишгүүр (2)

 

Солонгос үндэстний хөгжмийн зэмсэг

 

Даегеум (Daegeum flute) буюу Таегеум (Taegеum flute) бишгүүр (Солонгосоор: 대금) нь Солонгосын том хулсан хөндлөн бишгүүр юм. Даегеум бишгүүрийг ордоны чуулга, язгууртанууд болон , ардын дуу хөгжимд өргөн хэрэглэдэг төдийгүй орчин цагийн хөгжим, сонгодог урлагт ч өргөн хэрэглэх болжээ.

 

Даегеум бишгүүрийн дунд зэргийн овор хэмжээтэйг нь Жунгеум (Солонгосоор: 중금 - Jung-geum) давжаа, жижгийг нь Согеум (Солонгосоор: 소금 - Sogeum) хэмээн нэрлэдэг. Дээрхи гурван төрлийг нийтэд нь Самжуг (Солонгосоор: 삼죽 - Samjug) буюу гурван хулс хэмээн нэрлэнэ. Даегеум бишгүүр нь Силлагийн үе (Солонгосоор: 신라)  м.э.ө 57 - м.э 935 онд буюу Солонгос улс нэгдээгүй гурван тусдаа улс байх үед буй болжээ.

 

 

Даегеум бишгүүр (2)
Даегеум бишгүүр
Даегеум бишгүүрч