Д
Дагуур Намнаахай
Дагуур Намнаахай

 

Дагуур Намнаахай. Латинаар: Muscicapa dauurica (Pallas, 1811) нь Намнаахайнхан (Turdidae) овгийн шувуу юм. Тэд шавьж идэштэн бөгөөд Япон, Монгол, Сибирь, Гималайн нуруу орчим нутаглах бөгөөд Азийн өмнө зүгийн дулаан бүс, Энэтхэг, Индонез зэрэг газарт өвөлждөг. Дагуурын намнаахайн биеийн урт 13 см. Тэд Бөртөт Намнаахайтай хэлбэрээр төстэй ч, сүүл нь арай урт байдаг. Мөн хошуу нь ялимгүй том бөгөөд уг хэсгээр өргөн байдаг. Нас бие гүйцсэн нь Дагуур Намнаахайн нуруу бор саарал, цээж хэвлий нь цайвар цагаан байдаг. Дагуур Намнаахай нь M. d. dauurica M. d. poonensis M. d. williamsoni гэсэн хоёр зүйл байна.

Дагуур Намнаахай
Дагуур Намнаахай