Д
Дагуур Галсүүлт

 

Дагуур галсүүлт буюу Хөх зарлагат Галсүүлт. Латинаар: Phoenicurus auroreus нь Намнаахайнхан (Turdidae) овгийн шувуу юм. Тэд Азийн сэрүүн бүсэд амьдарна. Үржлийн улиралд Эрэгчин Дагуур галсүүлтийн толгойн орой, дагз нь саарал, эрүү, нүүр нь хар, далавч нь цагаан толботой, бордуу болно. Цээж, хэвлий хэсэг нь улбар шар өнгөтэй бөгөөд хар сүүлнийх нь хоёр хажуу улбар шар зураастай байдаг. Биеийн урт 13 см. 

 

Эмэгчингийнх нь нуруу бор, гэдэс хэвлий нь цайвар. Сүүлний хажуу тал, ууц нь улбар шар, далавчиндаа том цагаан толботой. Хошуу, нүд, хөл, сарвуу нь эрэгчин, эмэгчин ялгаагүй хар байна.

Дагуур галсүүлтийн 2 дэд зүйл бий. Дорнын P. a. auroreus, Өрнийн P. a. leucopterus нар юм.

Дагуур Галсүүлт
Дагуур Галсүүлт. Эрэгчин
Дагуур Галсүүлт. Эмэгчин