Д
Давсган бишгүүр (2)
Давсган бишгүүр (2)

 

Давсган бишгүүр (bladder pipe / bumbass) нь дундад зууны нийт Европын ард түмнүүдийн дунд нийтлэг тархсан үлээвэр хөгжмийн зэмсэг юм. 

 

 

Бишгүүрийг гахайн давсгаар үйлдэх бөгөөд бишгүүрийн голч нь гахайн өлөн гэдэсний голчтой тэнцүү байдаг. Давсган бишгүүрийг Германд Бумбасс (Bumbass) хэмээн нэрлэдэг. 

 

 

 

1. Дундад зууны үеийн Европын До мажор өргийн Кип давсган бишгүүр (Cip Mediaeval Bladder Pipe In C major), 2. Польш давсган бишгүүр (Polish Bladder Pipe)

 

 

Пенсильвани болон АНУ-ын зүүн мужуудад оршин суугч Голланд болон Герман цагаачид Давсган бишгүүрийг тоглодог ажээ. Давсган бишгүүр нь нэг болон хос бишгүүртэй байх бөгөөд давсаг нь бишгүүр дундуур агаар урсан ороход дэмжлэг болдог.

Давсган бишгүүр (2)
Давсган бишгүүр үлээж буй Үхэл Хотын захирагчийг (Burgomaster) авч явааг дүрсэлсэн зураг. 1483 он
Сахиусан тэнгэр Фрауэнкирчэ (angel Frauenkirche) давсган бишгүүр үлээж байгаа нь. Герман 1460-аад оны зураг
Библийн давсган бишгүүр (Biblical Bladder pipe)