Д
Даваажав Намжилын
Даваажав Намжилын

 

Монголын бүтээлч багш нар

 

Монгол улсын гавъяат багш Намжилын Даваажав 1951 онд Хэнтий аймгийн Биндэр суманд мэндэлсэн. 1971 онд Биндэр сумын дунд сургуулийг дүүргэж УБДС-ын Зураг хөдөлмөрийн багшийн ангид элсэн орж 1975 онд төгсөөд Хэнтий аймгийн Баянхутаг сумын дунд сургуулийн багш болжээ. Тэрээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын сургуульд багшилж байх үеэс ЗХУ-ын шинийг санаачлагч багш, СХУ-ны дэд эрдэмтэн И.П.Волковтай захидлаар харилцан хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх туршлагаас нь суралцаж зөвөлгөө авах болжээ. Н.Даваажав багш дүрслэх урлагийн хичээлийг бүтээл туурвих урлан болгон хувиргаж хүүхэд бүрийн уран сэтгэмж, уран сайхнаар ертөнцийг илэрхийлэх чадварыг нь хөгжүүлсэнээр Монгол улсын бүтээлч 13 багшийн нэгэн болсон билээ. 1986 онд СХУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Төмөрхуяг Волков багшийг урьж Хэрлэн сумын дунд сургуульд Н.Даваажав багштай уулзуулж И.П.Волков багш Даваажав багшийн шавь нартай уулзаж, хичээл зааж цэцэрлэг, бага ангийн болон зураг хөдөлмөрийн багш нарт Ж.Төмөрхуяг багшийн хамт семинар сургалт зохион байгуулжээ.

 

 

а. Хэнтий Өндөрхаан САА-н сургуулийн 6в ангийн сурагч Д.Одгэрэл " Хөдөөгийн сайхан

б. Монген сургуулийн 6в ангийн сурагч Ч.Дөлгөөн "Хатад бүжиг"

 

Н.Даваажав багш хожим “Монген” цогцолборт багшилж өөрийн сурган хүмүүжүүлэх баялаг туршлагаа нийслэлийн хүүхдүүдэд хүртээж байжээ. Түүний шавь нар ЗХУ (хуучин нэрээр), ОХУ, Унгар, Энэтхэг, Болгар, Чехословак, Герман, Тайланд, Солонгос, Хятад, Япон, Швед, Грек, Польш, Турк, Америк зэрэг дэлхийн 15 орноос “Гран при” 5 (А.Маргад-Эрдэнэ, О.Уламбаяр, Д.Энхбаатар, Ч.Дөлгөөн, Н.Болдхуяг), дээд алт, цом 5, Алтан медаль 100 гаруй, Мөнгөн медаль 200 гаруй, хүрэл медаль 15-г хүртжээ. Сурагч М.Төгсөө Болгарт болсон Дэлхийн уран бүтээлч хүүхдүүдийн чуулганд, Д.Одгэрэл Дэлхийн залуучууд оюутны XII наадамд төлөөлөгчөөр, А.Маргад-Эрдэнэ, О.Уламбаяр нар Японд болсон дэлхийн уран бүтээлч хүүхдүүдийн чуулганд оролцжээ.  

Н.Даваажав багшийн ном бүтээл:

  • Хүүхдийн бүтээл. УХГ. 1990 он 
  • Дүрслэх урлаг 1-р анги УХГ. 1991 он 
  • Хөтөлгөө морьтон. Соёмбо принтинг. 1991 он.
  • Миний зураг. Соёмбо принтинг. 1995 он
  • Утсан тоглоом. 1.2.3 УХГ. 1999 он
  • Зураач хүүгийн морьд. Соёмбо принтинг. 2005 он
  • Эрдмийн хөтөч. 1.2.3. Мөнхийн үсэг. 2006 он
  • Усгүй бол. УБ. Өнгөт хэвлэл компани. 2007
  • Дэгдээхэй 1. Хэнтий ХК. 2011 он 
Даваажав Намжилын
МУ-ын Гавъяат багш Н.Даваажав шавь нарын хамт
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р сургуулийн сурагч Э.Ёндонжамц "Хөхөө Намжил"
Хэнтий Хэрлэн сумын 4-р дунд сургууль 1а ангийн сурагч В.Амартүвшин "Адуучны өвөл"