Г
Гончигдорж Раднаасүмбэрлийн
Гончигдорж Раднаасүмбэрлийн

 

Улам-Оргих овогт Раднаасүмбэрлийн Гончигдорж. Монголын улс төрч, Монгол улсын дэд ерөнхийлөгч, УИХ-ын дарга (1996-2000), Тэрээр Архангай аймгийн Цахир суманд 1953 оны 12 сарын 29 нд мэндэлжээ.   Зургаан настайдаа буюу 1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургуульд төрсөн ах Р.Санжсүрэнтэйгээ цуг элсэн оржээ. Тэрээр математикийн улсын аваргад хөдөөний сургуулиас 16 настай ирж түрүүлээд, МУИС-д тусгай хөтөлбөрөөр хичээллэж 5 жилийн хөтөлбөрийг 3 жилд үзэж дуусгаад Политехникийн дээд сургууль, 1 дүгээр 10 жилд цагийн багш хийж байжээ. 

 

Их сургууль төгсөөд нэг жил сургуульдаа багш хийв. Түүний дараа 1979-1981 онд Новосибирскийн их сургуульд аспирантур, цаашлаад докторантур, 1991 онд Унгарын Шинжлэх ухааны академид математикаар докторын зэрэг хамгаалсан. Ингээд Монголдоо алгебраар эрдмийн зэрэг хамгаалсан хоёр дах хүн боллоо. Р.Гончигдорж 1988-1989 онд математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллажээ.  

 

Р.Гончигдорж 1990 онд анхлан улс төрд орж, АИХ-ын сонгуульд сумынхаа даргатай өрсөлдөн ялалт байгуулжээ. 1990 оны анхны ардчилсан сонгуульд МСДН-аас нэр дэвшин Ардын Их Хурлын депутатаар сонгогдон парламентад анх орж ирсэн түүхтэй. 

 

Монгол улс ардчилсан улс болох ёстой гэсэн бүх ард түмний нэгдэж тэмүүлсэн зорилгыг бие¬лүүлэхийн төлөө тэмцэж ирсэн тэрбээр БНМАУ-ын Үндсэн хуульд 1990 онд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн институцийг бий болгоход Дэд ерөнхийлөгч бөгөөд Улсын бага хурлын дарга гэсэн албан тушаалд сонгогдон хашиж байсан. Монгол улсын түүхэн дэх цорын ганц дэд Ерөнхийлөгч билээ. 

 

1992-2000 онд Монгол улсын их хурлын гишүүн, 1992-2000 онд Монголын Социал демократ намын дарга, 1996-2000 онд Монгол улсын их хурлын дарга, 2003 оноос “Алтан гадас” ассоциацийн ерөнхийлөгч, 2004-2006 онд Ардчилсан намын дарга, 2006-2007 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга гэх мэтчилэн албан тушаалыг хашиж байлаа. Р.Гончигдорж 2008-2012 онд УИХцын гишүүн, 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болов.

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Улсын Их Хурал

Гончигдорж Раднаасүмбэрлийн
Ардчилалын анхдагч нарын нэг Р.Гончигдорж
Спикер Р.Гончигдорж (1996-2000)