Г
Герман үндэстний хөгжмийн зэмсэг (2)
Герман үндэстний хөгжмийн зэмсэг (2)

 

Герман үндэстний хөгжмийн зэмсэг

 

 

1. Щафэрфлейтэ малчны бишгүүр (Schäferpfeife) нь Германы туламан бишгүүрийн нэгэн төрөл бөгөөд гадаад байдлаараа Фламандын туламан бишгүүртэй төстэй харагдана. Дуугаралтын цар нь 1,5 наймц. 2. Маркцакфайф (Marktsackpfeife) буюу Герман туламан бишгүүр нь Альбрехт Дюрерийн зурагт олонтаа дүрслэгдсэн байдаг. Маркфакфайф нь дундад зууны үеийн Герман туламан бишгүүр юм. 3. Бок (Bock bagpipe) туламан бишгүүр нь төв Европ, Австри, Герман, Польш, Чех, Сербд тархсан ямааны туламаар үйлддэг хөөрөгт хөгжмийн зэмсэг юм. 4, Хуэммэлчэн (Huemmelchen bagpipe) нь Сэргэн мандалтын үеийн Германы багавтар овор хэмжээтэй туламан бишгүүр юм.

 

 

1. Шраммель аккордеон (Англиар. Schrammel accordion, Германаар: Schrammelharmonika) нь унисон хөгтэй, хөөрөгт хөгжим бөгөөд хос хийл, аккордеон, контрабастай хоршиж  Венийн цөөхүүл хэмээн нэрлэгдэх болжээ. 2. Аккордеон (Англиар: Accordion, Германаар: Akkordion) нь Концертина, Бандонеон, Фисгармоны төрөлд хамаарах хөөрөгт хөгжмийн зэмсэг юм. Аккордеон нь дэлхий дахинд түгэсэн хөгжим бөгөөд Европ, Хойд Америк, Бразил, Колумб, Мексикийн ардын дуу хөгжмим, джаз, сонгодог хөгжимд тоглогдох болжээ. 3. Стэйришэ Хармоника (Steirische Harmonika) нь Альпын нуруу, Герман (Бавар), Итали, Австри, Чех, Словак, Шотланд, Ирландад түгэсэн диатоник Баян хуур хөгжим юм. 4. Мелодеон (Melodeon) буюу диатоник баян хуур нь Герман төдийгүй олон орны уламжлалт хөгжмийн зэмсэгт тооцогддог билээ. 

 

 

 Бладдэр хийл (bladder fiddle) буюу Ганц чавхдаст давсган цохивор хийл нь Германд төдийгүй нийт Европ, Америкт түгэсэн хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжмийг Бумбасс (bumbass), Поиспил (Poispil) хэмээн нэрлэх бөгөөд түүний царыг гахайн давсгаар бүрдэг ажээ. Уг хөгжмийн толгой болон доод хэсэгт шигшүүргэ байрлуулж чавхдасыг саваа мод болон хэдрэгээр дэлдэн тоглодог. Пенсильванд Герман, Голландын цагаачид уг хөгжмийг Боомба (boom-ba) хэмээн нэрлэдэг байна.
 
 
 
 
1. Цитра (Германаар:Zither) ятга, 2. Щэйтхолт (Scheitholt) буюу Щэйтхолз (Scheitholz) ятга нь эртний Грекийн Монохорд-оос (monochord) гаралтай уг хөгжим Германд XIV - XVI зуунд буй болжээ. 3. Валдзитнер (Waldzither) буюу Германаар "Ойн ятга") нь Германд 1900 онд нэвтэрчээ. Уг хөгжим есөн ган чавхдастай бөгөөд түгээмэл хөг нь : C, GG, СС, ЕЕ G G. 4. Шлюттер аргил хэл хуур (Schlütter Bass-jew harp)
 
 
 
 
1. Сакпфлейтэ туламан бишгүүр (Sackpfeife bagpipes), 2. Лупофон аргил жимбүүр (Lupophon Bass oboe), 3. Франц, Майкл Гэрлийн (Franz Michael Gerl)(1854-1911) зохион бүтээсэн Гар хармониум (Handharmonium), 4. Манай эриний V - VII зууны үед холбогдох Герман Лира (German Lira)
 
 
 
Глокеншпиль төмөр царгил (Glockenspiel)
 
 
 
 
Буглэ урам (Bugle horn)
 
 
Гэмсхорн (Gemshorn) нь Ухна, бух, гөрөөсний эврээр үйлдсэн Окарина (Ocarina), Бишгүүр (Flute) хоёрын хосолмол шинжийг агуулсан үлээвэр хөгжмийн зэмсэг юм.  Уг хөгжим XV зууны сүүл XVI зууны эхээр ихэд дэлгэрчээ. 1-3. Гэмсхорн (Gemshorn), 4. Хоромсон Гэмсхорн (Double Gemshorn). Хоромсон Гэмсхорны нэг тал нь тод, нөгөө тал нь бүдэг дуугардаг ажээ. 
Герман үндэстний хөгжмийн зэмсэг (2)
Аккордоля (Германаар: Akkordolia) ятга
Дульцимер (Dulcimer)
Стоссэл Лютэ товшуур (Stössel Lute)
Чэмнитзэр Концертина (Chemnitzer concertina)
Алхан Дульцимер (Hammered dulcimer) буюу Янчир
Лютэ гитар (Англиар Lute guitar, Германаар: Gitarrenlaute) буюу Герман Лютэ (German Lute). Хааяа уг хөгжмийг Орчин цагийн Түрэг Лютэ (modern Turkish Lute) хэмээн нэрлэх нь бий.
Бенедикт Эппельсхаймын (Benedikt Eppelsheim) Сопранисимо (Sopranissimo)
Герман Wilhelm Heckel пүүсийн Геккельфон баритон гобой (Heckelphone baritone oboe)
Германы үлээвэр хөгжмийн зэмсэг урлаач Вильгельм Хеккель (Wilhelm Heckel) 1907 онд бүтээсэн Геккельфон-кларнет (Heckelphone-clarinet / Heckelphon-Klarinette)