Г
Германы Ажилчны Үндэстний Социалист Нам
Германы Ажилчны Үндэстний Социалист Нам

 

Германы Ажилчны Үндэстний Социалист Нам. Германаар: National sozialistische Deutsche Arbeiterpartei Товчилсон нь:ГАҮСН, Германаар: NSDAP. 1920-1945 онд Германд үйл ажиллагаагаа явуулж байсан улс төрийн нам. ГАҮСН нь 1933 оны 6 сараас 1945 оны 5 сар хүртэл Германы албан ёсны цорын ганц эрх баригч нам байлаа. ГАҮСНам 1919 оны 1 сарын 5 нд Германы Ажилчны Нам, 1920 оны 2 сарын 24 -нөөс ГАҮСНам болжээ. 

 

Намын удирдагчаар: Карл Харрер (1919 - 1920),  Антон Дрекслер (1920 - 1921),  Адольф Гитлер (1921 - 1945), Мартин Борман (1945 оны 4 сарын 30 наас - 5 сарын 2) нар ажиллажээ. Намын хэвлэл нь: "Ардын гэгээрэл" буюу Германаар:  Volkischer Beobachter

 

1945 онд дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа Нюрнбергийн олон улсын шүүхээс намын удирдагч нарыг дайны гол буруутанд тооцож тэдэнд ял оноожээ.

 

ГАҮСНамын цол, тэмдэгийн ялгаа (1939 оноос)

 

 

(1) Unanwärter (намын орлогч гишүүн), (2) Anwärter (намын жинхэнэ гишүүн), (3) Helfer (туслах), (4) Oberhelfer (ахлах туслах), (5) Arbeitsleiter (намын ажлын удирдагч), (6) Oberarbeitsleiter (намын ажлын ахлах удирдагч), (7) Hauptarbeitsleiter (намын ажлын ерөнхий удирдагч), (8) Bereitschaftsleiter (ээлжийн буюу жижүүрийн удирдагч), (9) Oberbereitschaftsleiter (жижүүрийн ахлах удирдагч), (10) Hauptbereitschaftsleiter (жижүүрийн ерөнхий удирдагч)

 

 

(11) Einsatzleiter (Бүлгийн дарга), (12) Obereinsatzleiter (Бүлгийн ахлах дарга), (13) Haupteinsatzleiter (Бүлгийн ерөнхий дарга), (14) Gemeinschaftsleiter (Хэсгийн дарга), (15) Obergemeinschaftsleiter (Хэсгийн ахлах дарга), (16) Hauptgemeinschaftsleiter (Хэсгийн ерөнхий дарга), (17) Abschnittsleiter (Тасгийн дарга), (18) Oberabschnittsleiter (Тасгийн ахлах дарга), (19) Hauptabschnittsleiter (Тасгийн ерөнхий дарга), (20) Bereichsleiter (Салбарын дарга)

 

 

(21) Oberbereichsleiter (Салбарын ахлах дарга), (22) Hauptbereichsleiter (Салбарын ерөнхий дарга), (23) Dienstleiter (албаны дарга), (24) Oberdienstleiter (Албаны ахлах дарга), (25) Hauptdienstleiter (Албаны ерөнхий дарга), (26) Befehlsleiter (Захиргааны удирдагч), (27) Oberbefehlsleiter (захиргааны ахлах удирдагч), (28) Hauptbefehlsleiter (Захиргааны Ерөнхий удирдагч), (29) Gauleiter (Мужийн удирдагч), (30) Reichsleiter (Эзэнт гүрний удирдагч)

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Адольф Гитлер

Германы Ажилчны Үндэстний Социалист Нам
Германы Ажилчны Үндэстний Социалист Нам
ГАҮСН-ын туг, Сүлд
ГАҮСНамын төв хэвлэл