Г
Герберт Жордж Карнарвоны 5 дахь гүн
Герберт Жордж Карнарвоны 5 дахь гүн

 

Жордж Эдвард Хоуп Молино Герберт, Карнарвоны 5 дахь гүн (Англиар: George Edward Stanhope Molyneux Herbert, 5th Earl of Carnarvon;1866 оны 6 сарын 26 Хайклер – 1923 оны 4 сарын 5 Кайр) Английн Египет судлаач, эртний эдлэл цуглуулагч.

Тэрээр Генри Говарда Гербертийн (1831-1890), Карнарвоны 4 дахь гүн хатагтай Эвелин Стенхоуп (1834-1875) нарын хүү билээ. Эцгийгээ нас барах хүртэл лорда Порчестерын лорд (Lord Porchester) хэргэмтэй байжээ. Герберт Итон, Кембрижд боловсрол ээзмшиж, ан гөрөө, морин уралдаан сонирхож эртний эдлэл цуглуулдаг байжээ. Египед судлалд түүнийг татан оролцуулсан хүн нь судлаач Эрнест Бадж бөгөөд Египед судлал түүний анхаарлыг ихэд татах болсноор Карнарвоын гүнтэн Горвард Картертай танилцаж түүний судалгааны бүлэгт хөрөнгө оруулах болжээ.  1906 оноос Картер болон Карнарвон гүнтэн нар Египетийн Фив болон Дейр- эль- Бахарийн ойролцоо малтлага хийж эхэлжээ. XII.XVIII династийн үеийн булш бунхнуудыг илрүүлж “Фив дахь судалгааны ажлын таван жил” (Five Years' Exploration at Thebes).хэмээх бүтээлээ 1912 онд хамтран бичиж нийтлүүлжээ.

Тэдний судалгааны ажлыг дэлхийн нэгдүгээр дайн тасалдуулсан боловч Картерийн зүтгэлээр уг ажил үргэлжилж 1922 онд Тутанхамон фараоны булшийг олсон бөгөөд 1923 оны 2 сард бунханг нээж, 1923 оны 4 сарын 5 нд Тутанхамон фараоны саркофагыг олж маргааш нь Жорж Карнарвон гүнтэн ханиадаар хорвоогоос хальжээ. Түүний үхлийн шалтгаан болон тус экспидецд оролцож байсан  хүмүүсийн үхлийг          Фараоны хараалтай холбон тайлбарладаг бөгөөд зарим нь фараоны мумми дахь нянгаас болсон хэмээн  үздэг билээ.

 

Холбоотой мэдээлэл:

 

1, Тутанхамон фараон

2, Картер, Говард

Герберт Жордж Карнарвоны 5 дахь гүн
Жордж Эдвард Хоуп Молино Герберт, Карнарвоны 5 дахь гүн