Г
Геомунго ятга (2)

 

Солонгос үндэстний хөгжмийн зэмсэг

 

Геомунго (Geomungo, Солонгосоор: 거문고 буюу 현금, Ханзаар: 玄琴) ятга нь Солонгосын уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Геомунго ятгыг мөн Комунго (Komungo), Хеомнгэум (Hyeongeum) буюу Хар ятга, Хуонгум (Hyongum), Гогурео ятга (Goguryeo zither) буюу Хар өрөвтас ятга хэмээн нэрлэх нь бий.  

 

 

 

Уг хөгжмийг ихэнх эрдэмтэд Когурёгийн хаанчлалын үе буюу VII зууны үед үүссэн хэмээн үздэг бол зарим нь IV зуунд үүссэн хэмээн таамагладаг. Баталгаатай эх сурвалжаас үзвэл Гурван хааны үеийн сударт дурьдсанаар 1145 онд Хятадын Гү Чин ятгаас санаа авч ерөнхий сайд Ван Сан Ак (Wang San-ak Солонгосоор: 왕산악, Ханзаар: 王山岳) Геомунго ятгыг зохион бүтээсэн хэмээн дурьдсан байдаг.
 
 
Геомунго ятга нь ойролцоогоор 162 см урт, 23 см өргөн, 16 хавтгай ладтай байдаг. Царын нүүр, хажуу талуудыг хатуу модоор, ар талын нүүрийг туулайн бөөр модоор, цохиурыг хулсаар, зургаан чавхдасыг торго эрчлэн үйлддэг.  
Геомунго ятга (2)
Геомунго ятга
Геомунго ятга
Геомунго ятгач
Комунго ятга (Komungo)