Г
Гендер төмөр царгил (2)
Гендер төмөр царгил (2)

 

Индонезын хөгжмийн зэмсэг

 

Гендер, буюу Гендир (Gendèr) нь модон суурь дээр 10-12 ялимгүй нумалсан металл хавтанг олсоор бэхэлж, доор нь резонатор хулсан хоолой суурилуулсан богиновтор хос модон цохиураар тоглодог Индонезын төмөр царгил хөгжим юм.

 

Хавтангуудыг 5 шатлалтай байрлуулсаныг нь Слентхо (Slentho Gender), 7 шатлалтайг нь Пелог (Pelog Gender) хэмээн нэрлэдэг. 

 

 

Гендер Гамбанг царгилыг бодвол харьцангуй зөөлөн тембртэй эмэгтэй хүн тоглоход илүү зохицсон байдаг. Овор хэмжээнээс нь хамаарч жижгийг нь Гендер пенерус (Gender Penerus), дунд зэргийнх нь Гендер барунг (Gender barung), томыг нь Гендер Панэмбунг (Gendèr panembung) буюу Слэнтхэм (Slenthem) хэмээн нэрлэдэг.

 

Гендер төмөр царгил (2)
Гендер төмөр царгил
Гендер төмөр царгил
Слентхо Гендер (Slentho Gender) төмөр царгил
Гендер төмөр царгил
Гендер Панэмбунг (Gendèr panembung) буюу Слэнтхэм (Slenthem) төмөр царгил