Г
Генданг бөмбөр (2)
Генданг бөмбөр (2)

 

Индонезийн хөгжмийн зэмсэг

 

Генданг бөмбөр. (Gendang drum) нь Индонезийн "Гамелан" цохиур хөгжмийн чуулбарт багтдаг бөмбөр бөгөөд Ява арал, Малайчуудын хөгжмийн зэмсэг юм. Уг бөмбөрын нэг тал нь арай бүдэг дуугаралттай байдаг. Харин Бали Кендханг бөмбөр (Bali Kendhang drum) болон Маранао Ганданг бөмбөрийн (Maranao: Gandang drum) хоёр тал ижил дуугаралттай байдаг. Бөмбөрчин шалан дээр завилан сууж гарын алгаар болон цохиураар бөмбөрдөнө. Генданг бөмбөрийг өөрөөр Ганданг бөмбөр (Gandang drum), Ганданган (Gandangan drum), Кендханг бөмбөр (Kendhang drum) хэмээн нэрлэдэг.

 

 

Кендханг Агэнг бөмбөр (Kendhang Ageng drum)Кендханг Гэдэ бөмбөр (Kendhang Gede drum), Кендханг Гендхинг бөмбөр (Kendhang Gendhing drum) бөмбөрүүд нь овор томтой нам дуугаралттай байдаг бол Кендханг Киблон бөмбөр (Kendhang Ciblon drum). Кендханг Батанган бөмбөр (Kendhang Batangan drum)Кендханг Ваянг бөмбөр (Kendhang Wayang drum) дунд зэргийн овор хэмжээ, дуугаралттай, дагалдан тоглох зориулалттай, Кендханг Кэтипунг бөмбөр (Kendhang Ketipung drum) нь хамгийн бага овор хэмжээтэй, хамгийн өндөр дуугаралттай байдаг.

 

 

 

Генданг бөмбөр (2)
750-850 оны үед Индонезийн Ява аралд байгуулагдсан Боробудур (Borobudur) суваргын хананд Генданг бөмбөр тоглож буй хөгжимчидыг дүрсэлжээ.
Бали арлын Генданг бөмбөр
Ява арлын Генданг бөмбөр
Бали арлын Генданг бөмбөр