Гацуур

 

Гацуур. Латинаар Picea (A.Dietr) нь Нарсныханы (Pinaceae) бүлд хамаарах мод юм.Гацуур нь 30 метр хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод юм. Гацуур нь сууриасаа эхэлсэн хурц шовгор конус хэлбэрийн титэмтэй. Холтос нь барзгар бараан саарал юмуу үрчгэр хар өнгөтэй, шилмүүс нь богино хатуу, өргөслөг хурц үзүүртэй ногоондуу буюу хөхөвтөр өнгөтэй байдаг. Шилмүүс нь цуваа хэлбэрээр байрлах ба 6-9 жил болоод солигддог. Нахиа нь гадуураа давирхайгүй боргоцойн болц гүйцсэн үедээ уруугаа харж унжиж байрлана. 10 гаран наснаасаа цэцэглэж эхэлдэг. Цэвэр гацууран ой ховор тохиолдоно.

 

Европын хойд хэсгээс Сибирь лүү чиглэн тархан ургана. Хэнтий нурууны гол горхины хөндийгөөр мөн Хөвсгөл орчмын голдуу голын эргээр болон Увс Баян- Өлгий, Төв аймгийн нутгаар шинэстэй холилдон ургана. Сибирь гацуур ихэвчлэн голын хөндий, тайган хөндий нураг асга хавцлын эхээр шинэс хушин ойн захаар зурвас байдлаар болон жижиг голын хөндийд зуун мод хэлбэртэй нарийн зурвасаар тархан ургадаг. Хүйтэнд тэсвэртэй сүүдэрт ургадаг.
 
Манай оронд гацуур мод бага талбай эзэлж ургахаас гадна хөрс ус хамгаалах ач холбогдолтой тул эртнээс өргөн хэрэгцээгээр ашиглахыг хориглож байв. Харин зайлшгүй шаардлагатай хөгжим хийхэд зориулж тусгай зөвшөөрлөөр бага хэмжээгээр олгож байжээ. Гацуураар хийл хөгжимийн цар хийхэд дуу сайтай болдог байна.
 
 
а. Шилмүүс, б. түүхий боргоцой, в.боргоцой г. Холтос
 
Гацуурыг Улаанбаатар хотод уулнаас шилжүүлэн суулгасан нь нутагшаад сайхан ургаж байгаа. Харин ойгоос ухаж авчирсан гацуурыг сайн арчилж тордохгүй бол сайн ургахгүй . Гацуур үрээр сайн ургадаг учраас цаашид үрээр тарьж хот суурин газрыг ногооруулах боломжтой.
 
Гацуурны шилмүүс боргоцойг эмийн түүхий эдэд өргөнөөр хэрэглэнэ. Улаанбаатар хотод дуурийн театрын урд талд, засгийн газрын ордны хоёр жигүүр зэрэг газруудад ургаж байна.
 
Зүйлүүд:
 
  • Picea abies (L.) H.Karst. - Энгийн гацуур буюу Европын гацуур
  • Picea alcoquiana (Veitch ex Lindl.) Carriиre — Алькокын гацуур буюу хоёр өнгөт гацуур
  • Picea asperata Mast.- Арзгар холтост гацуур
  • Picea brachytyla (Franch.) E.Pritz.- Хятад гацуур
  • Picea breweriana S.Watson - Бреверын гацуур
  • Picea chihuahuana Martнnez
  • Picea crassifolia Kom.
  • Picea engelmannii Parry ex Engelm. - Энгельманы гацуур
  • Picea glauca (Moench) Voss - Цагаан гацуур
  • Picea glehnii (F.Schmidt) Mast. - Гленагийн гацуур
  • Picea jezoensis (Siebold & Zucc.) Carriиre - Аяны гацуур
  • Picea koraiensis Nakai - Солонгос гацуур
  • Picea koyamae Shiras
  • Picea laxa (Ehrh.) Sarg
  • Picea likiangensis (Franch.) E.Pritz.- Ликианы гацуур
  • Picea mariana (Mill.) Britton et al. - Хар гацуур
  • Picea martinezii T.F.Patt.
  • Picea maximowiczii Regel ex Carriиre - Максимовичын гацуур
  • Picea meyeri Rehder & E.H.Wilson - Мейерын гацуур
  • Picea montigena Mast. - Уулын гацуур
  • Picea morrisonicola Hayata - Мориосоны гацуур
  • Picea neoveitchii Mast.- Шинэ Вичийн гацуур
  • Picea obovata Ledeb.-  Сибирь гацуур
  • Picea omorika (Pančić) Purk.- Серб гацуур
  • Picea orientalis (L.) Link - Дорнын гацуур
  • Picea polita (Siebold & Zucc.) Carriиre - Гоёмсог гацуур буюу Япон гацуур
  • Picea pungens Engelm. - Цэнхэр гацуур
  • Picea purpurea Mast. - Хондон гацуур
  • Picea retroflexa Masters - Тэнэгэр гацуур
  • Picea rubens Sarg.- Улаан гацуур
  • Picea schrenkiana Fisch. & C.A.Mey.- Шренкын гацуур
  • Picea schrenkiana subsp. tianschanica (Rupr.) Bykov - Тэнгэр уулын гацуур
  • Picea sitchensis (Bong.) Carriиre - Ситхины гацуур
  • Picea smithiana (Wall.) Boiss.
  • Picea spinulosa (Griff.) A.Henry - Өргөст гацуур буюу Дорнод Гималайн гацуур
  • Picea wilsonii Mast. - Вильсоны гацуур

Эрлийз зүйлүүд:

  • Picea Чhurstii De Hurst
  • Picea Чmariorika Boom
 
 
 
 
 
Холбоотой мэдээлэл:
 
 
Гацуур
Гацуур
Picea abies. «Köhler’s Medizinal-Pflanzen», 1887 номын зураг
Хар гацуур. (Picea mariana).
Өвлийн гацуур
Сүлд мод буюу чимсэн гацуур мод