Ган бөмбөр (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Ган бөмбөр (steelpan) нь 1930 -аад оны үед зохион бүтээгдсэн Африк, Карибын цохивор хөгжмийн зэмсэг юм. Ган бөмбөр нь ХХ зуунд зохиогдсон цахилгаан бус цорын ганц хөгжмийн зэмсэг гэж үздэг. Уг бөмбөр Тринидад болон Тобагод арьсан бөмбөр, хулсан цохиурыг хориглосон хууль гарахад буй болжээ. Ган бөмбөрийг өөрөөр Пан бөмбөр (Pan Steel), Тогоон бөмбөр (Kettle drum) хэмээн нэрлэдэг.

 

 

Дэлхийн II дайнаас үлдсэн ган торхнуудыг хөөж 0,8-1,5 мм зузаантай ган хавтангууд болгон уг бөмбөрийг үйлджээ. Уг ган тогоогоо олон бүс хэсгүүдтэй болгон хөглөж алхаар цохин тоглох болжээ.

 

1995 оноос уг бөмбөр Тринидад болон Тобагогийн зэвсэгт хүчний хөгжмийн зэмсэг болжээ. 

 

 

 

Ган бөмбөр (2)
Ган бөмбөр
Хос ган бөмбөр болон түүний хөг
Ган бөмбөрчид