Г
Ганхуяг Даваажавын
Ганхуяг Даваажавын

 

Даваажавын Ганхуяг 1963 оны 12 сарын 14 нд Архангай аймгийн Цахир суманд мэндэлжээ. Ам бүл 4. 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль, 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Колорадо мужийн Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институт тус тус төгссөн. Орос, Англи, Япон хэлтэй

 

  • 1989-1991 онд *Говь* хувьцаат компанид технологич инженер
  • 1991-1993 онд *Бридж* ХХК-ий дэд захирал
  • 1993-2004 онд *Бридж* группын ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд

 

 

Ганхуяг Даваажавын
Даваажавын Ганхуяг