Г
Ганбаатар Бандийн
Ганбаатар Бандийн

 

Бандийн Ганбаатар (1959 - ) нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. 2009 оны 6 сард Монгол улсын гавъяат дасгалжуулагч цол хүртжээ.

Тэрээр 1977 онд цэргийн албанд татагдан, “Алдар” спорт хороонд тамирчин байлдагчаар ирж 1977-1980 он хүртэл тамирчин байлдагчаар алба хаагаад өөрийн багш Ч.Өвгөнхүүгийн зөвлөсний дагуу улирч  “Алдар” спорт хороотой хувь заяагаа холбожээ. 1980 оны хавар цэргийн арслан цол хүртэж, тэр жилээ улсын начин болжээ.

Д.Ганбаатар багадаа бусдын адилаар хурга ишигний бэлчээрт үе тэнгийнхээ хүүхдүүдтэй барилдаж идэр насандаа үедээ адуу малтай ноцолдож өсчээ. Наймдугаар ангиа төгссөн жил сумынхаа наадамд зодоглож гурав давж байжээ. Ес, аравдугаар ангиа нийслэлийн 17-р сургуульд суралцаж төгсчээ.  Хотод ирээд самбо, жүдо, чөлөөтийн секцэнд явж пионер сурагчдын спартакиадаас чөлөөт бөхөөр алт, мөнгөн медаль хүртжээ. 
 

  • 1980 онд 5 давж улсын начин
  • 1985 онд 9 давж түрүүлэн улсын арслан
  • 1986 онд 6 давсан
  • 1987 онд 5 давсан
  • 1988 онд 5 давсан
  • 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давсан
  • 1991 онд 6 давсан
  • 1992 онд 6 давжээ
Ганбаатар Бандийн
1985 онд Б.Ганбаатар түрүүлж Д.Хадбаатар үзүүрлэв.
Арслан Б.Ганбаатар