Г
Гана Вадя цохивор (2)
Гана Вадя цохивор (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Гана Вадя (Ghana Vadya) нь Баруун Энэтхэгийн Ражастан мужын модон цохивор хөгжмийн зэмсэг юм. Гана Вадяг гарын атганд багтах хавтгай мод болон металлаар үйлдэх бөгөөд хавтангуудыг хооронд нь харшин дуу авиа, хэмнэл үүсгэдэг.

 

Нэг гарын хос хавтанг Аргын буюу зузаан, нөгөө гарын хос хавтанг билгийн буюу нимгэн үйлддэг байна. Ингэснээр нэг гарын хавтан нь өтгөн, нөгөө гарын хавтангууд нь шингэн дуу гаргах ажээ. 

 
Гана Вадя цохиворыг ардын дуу бүжигт хэрэглэх бөгөөд дуучин дуулж бүжиглэх явцдаа түүнийг харшин хэмнэл үүсгэн тоглодог байна.
 

Гана Вадя цохивор (2)
Гана Вадя цохивор
Гана Вадя цохивор