Г
Гамелан цогц хөгжмийн чуулбар (2)
Гамелан цогц хөгжмийн чуулбар (2)

 

Индонезын хөгжмийн зэмсэг

 

Гамелан (Gamelan medley) нь Индонезын цогц хөгжмийн чуулбар юм. Гамелан нь Ява хэлээр: gamel цохих, дэлдэх буюу Цохиур хөгжим гэсэн утгатай үг ажээ. Уг чуулбар хөгжим анх Ява арал дээр бүрэлдэн буй болсон бөгөөд улмаар Бали, Суматрын арал, Малайзд түгэн дэлгэрчээ.

 

 

Чуулбарыг бүрдүүлэгч хөгжмийн зэмсгүүд нь Царгил хөгжим, Гамбанг, Гендер, Сарон, Слентем, Хэвтээ Гонх,  Бонанг, Генданг бөмбөр, Төрөл бүрийн дүүжлүүр Гонх зэрэг билээ.

 

 

а. Гамелан жигдэлсэн (Gamelan gongs) гонх б. Генданг (Gendang drum) бөмбөр

 

 

Үүнд дотор Гамбанг, Гендер хөгжмүүд голлох үүрэг гүйцэтгэдэг билээ. Гамеланы бүрэлдэхүүнд чавхдаст Кечали, Целемпунг, Нумт Ребаб болон Сулинг бишгүүр болон төрөл бүрийн шигшүүргэ эр, эм хөгжмийн зэмсэгүүд багтдаг байна. Гамеланы чуулбар 10 - 25 төрлийн хөгжмийн зэмсгээс багтана.

 

 

Гамелан цогц хөгжмийн чуулбар (2)
Гамелан цогц хөгжмийн чуулбар
Бонанг жигдэлсэн Гонх (Bonang gongs)
Гендер төмөр царгил (Gender Metallophone)
Пэкин хүрэл царгил (Peking bronze Metallophone)
Сарон Панэрус хүрэл царгил (Saron Panerus bronze Металлофоне)
Слентхо (Slentho) буюу Слэнтхэм (Slenthem metallophone) төмөр царгил
Кетук гонх (Ketuk gong / Kethuk gong)
Тогоон гонх (Kettle gong) буюу Кэнон (Kenong gong)