Галшар адуу

 

Галширын адууг Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуунд одоогоос 100 гаруй жилийн өмнө ардын сонгон үржүүлгийн аргаар бий болгожээ. Галшарын адууг одоо Хэнтий аймгийн Галшар суманд цэврээр үржүүлж байгаагаас гадна мөн аймгийн Дархан, Баянхутаг, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян сумдад тархжээ. Энэ омгийн адуу тал хээрийн бүс нутагт гойд зохицсон бөгөөд хурдан удам, угшлын адууны бие бялдар, галбир хийцтэй, тухайлбал бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжүүдтэй. 
 

Галшарын адууг эдүгээ Хэнтий аймгийн Галшар суманд цэврээр үржүүлж байгаагаас гадна мөн аймгийн Дархан, Баянхутаг, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян сумдад тархжээ. Энэ омгийн адуу тал хээрийн бүс нутагт гойд зохицсон бөгөөд хурдан удам, угшлын адууны бие бялдар, галбир хийцтэй, тухайлбал бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжүүдтэй. 
 

Сүүлийн жилүүдэд Галшарын хурдан удмыг шилдэг азарга, гүүгээр тал хээр нутгийн адуун сүргийг сайжруулах үржлийн ажлын чиглэл баримталж байна. Улс, аймгийн чанартай баяр наадамд Галшарын угшлын азарга, морь олонтаа айраг, үзүүр түрүүнд орж байгаа нь энэ адуунд хурдны чиглэлээр шилэн сонголт хийх нь үр ашигтай болохын гэрчилж байна.

 

 

Адуу

 


Амьдын жин

(кг)

Єндєр

(см)

Урт

(см)

Цээжний

бүслүүр

(см)

Шилбэний бүслүүр

(см)

Азарга

370.0

131

136

164

18.0

Гүү

335.0

128

135

158

17.0

 

 

Галшар адуу
Галшир адуу