Г
Галт саламандр

 

Галт саламандр. Латинаар: Salamandra salamandra (Карл Линней, 1758) нь Европ тивд тархсан хоёр нутагтан юм. Галт саламандр нь өмнөд, төв, Зүүн Европт тархсан байдаг. Хойд хязгаар нь Герман, Польшийн нутаг юм. Зүүн хязгаар нь Карпатын нуруу. Далайн түвшнээс дээш 400-1000м өргөгдсөн газруудад амьдарна. Улбар шар судалтай саламандр Биеийн урт 15-25 см, хааяа 30см хүрэх тохиолдол бий. Өнгө нь шар, улаан судалтай (заримдаа улбар шар) хар. Урт нарийн бие, богино бүдүүн хөл, хуруутай. Нурууг нь дагасан 2 эгнээ хорны шугам бий. Эрэгчин нь эмэгчнээсээ биеэр жижиг байдаг.

 

 

Саламандрын багт багтдаг амьтад ихэнх нь дайснуудаас биеэ хамгаалахын тулд арьсныхаа гадуур хортой нялцгай бүрхүүлтэй байдаг. Галт саламандр нь самандарин (C19H31NO2), самандаридин (C21H31NO), самандерон (C22H31NO2) гэгдэх алкалоидын төрлийн нейротоксин буюу мэдрэл саармагжуулагч хорыг агуулна. Энэ нь хөвчтөний хүрээний бүх амьтанд үйлчлэх бөгөөд амьсгаадуулж, даралт ихэсгэнэ. Чихний суваг Хорны суваг нь толгойн арын хэсэгт орших чихний суваг болон нурууны гол шугамын дагуу байрласан байдаг. Сүүн цагаан өнгөтэй хорт шингэнийг 300 см/секундын хурдтай цацах чадвартай.

 

Харанхуй, чийглэг орчинд дуртай. Усанд ойр навчит ой, холимог ойн модны ёроолд амьдрах бөгөөд ихэнх цагаа чулуу, унасан модны доор, модны үндэсний завсар, бусад амьтны ухсан нүх зэрэгт нуугдаж өнгөрөөнө. Голцуу шөнийн цагаар идэш тэжээл хайн ангуучлах боловч заримдаа борооны дараа, өдөр ч гэсэн гарч ирэх нь бий. Идэш тэжээлээ наалдамхай хэлээ сунгаж барьж авах юм уу шууд хазаж бариад тэр чигээр нь залгидаг. Аалз, шавьж, шавьжны авгалдай, жижиг хоёр нутагтнууд гэх мэт жижиг амьтдыг барьж иддэг. Цасан дээр явж буй галт саламандр Биеийн температур нь орчноо дагаж өөрчлөгддөг тул хэт халуун, эсвэл хэт хүйтэнд бараг хөдөлдөггүй.

 

Дэд зүйлс:

 

  • Salamandra salamandra alfredschmidti 
  • Salamandra salamandra almanzoris Испаний галт саламандр
  • Salamandra salamandra bejarae 
  • Salamandra salamandra bernardezi Иберийн галт саламандр
  • Salamandra salamandra beschkovi
  • Salamandra salamandra crespoi 
  • Salamandra salamandra fastuosa 
  • Salamandra salamandra galliaca Португалын галт саламандр
  • Salamandra salamandra gigliolii Италийн галт саламандр
  • Salamandra salamandra longirostris 
  • Salamandra salamandra morenica Мореникагийн галт саламандр
  • Salamandra salamandra salamandra 
  • Salamandra salamandra terrestris Францын галт саламандр
Галт саламандр
Галт саламандр
Галт саламандр
Галт саламандрын тархалт