Галилей

Мэндэлсэн он, сар, өдөр:               1564 оны 2-р сарын 15

Мэндэлсэн газар                            Флоренц. Пиза

Нас барсан он, сар, өдөр:               1642 оны 1-р сарын 8

Нас барсан газар :                          Тосканы Арчетри

Шинжлэх ухааны чиглэл :                одон орон, физик, гүн ухаан, математик

 

Галилео Галилей. Италиар:Galileo Galilei, - (1564 - 1642 оны 1 сарын 8) Италийн физикч, математикч, гүн ухаанч, анатомич.

Италийн Пиза хотын язгууртан гаралтай боловч ядуу амьдралтай,  математик, хөгжим сонирхдог Винсенциогийн гэр бүлд 1564 оны 2 сарын 15-нд  нэгэн хүү мэндэлсэн нь суу билигт Галилей байжээ. Аавынх нь эрүүл мэндийн байдлаас болж тэднийх Писагаас Флоренц руу нүүжээ. Галилейг 17 хүрэх үед Писагийн Анагаах ухааны их сургуульд бүртгүүлсэн байна. Галилей их сургуульд орсны дараа Аристотелийн физикийн хичээлийг илүү сонирхож болжээ. Аристотель, Платон нарын хуучин ном зохиол болон Аристотелийг үгүйсгэгч нарын номыг ч судалах болсон байна. Анагаах ухаанаар суралцаж байх үедээ геометрийн лекц сонссон нь түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлж математик сонирхоход хүргэсэн байна.

Галилей шинжлэх ухааны агуу их нээлт хийснээрээ, мөн дарамт шахалт, зовлон зүдгүүрийг даван туулснаараа, хүн төрөлхтний түүхэнд агуу хүн болон мөнхөрсөн билээ. Харанхуй бүдүүлэг сурталыг шинжлэх ухааны үзэл онолоор солих тэмцлийг явуулж XX зууны шинжлэх ухааны үндэс болсон ажиглах аргыг нээсэн билээ. Огторгуйг дуран авайгаар тусламжтайгаар судалж, физикийн шинжлэх ухааны механикийн салбарын үндсийг тавьж, математикийн хуулиуд байгальд ч мөн үйлчилдгийг баталжээ. 1581 оны нэгэн өглөө Италийн Писан дахь сүмд хүмүүс бүгд өвдөг сөхөрөн мөргөл үйлдэж байхад Галилей таазанд өлгөөтэй байсан дэн савлахыг ажиглаж далайц нь ижил хугацаанд урагш хойш хөдлөхийг нь анзаарчээ. Энэ ажиглалтандаа тулгуурлан олсны үзүүрт ачаа зүүж энгийн нэг дүүжин хийж цаашид ижил урттай олсонд зүүсэн ямар ч ачаа адил хугацаанд савладаг болохыг тогтоожээ. Өнөө үед үүнийг “энгийн дүүжингийн дүрэм” хэмээн нэрлэх болжээ. Галилейгийн теоромуудыг тухайн үед хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй түүнийг шашны эсрэг үзэлтэн гэж үзэж байлаа.

Байгалийн тухай түүний үзэл нь тухайн үедээ шинэлэг эргэлт байсан тул их сургуулийн багш, оюутнууд, сүмийн зэрэгтнүүдийн дургүйцлийг хүргэж буруу номтон шинжлэх ухааныг хутган үймүүлэгч тэрс үзэлтэн хэмээн гадуурхах болжээ. Өнөөгийн соёлт хүн төрөлхтөний түгээмэл мэдлэг, хүлээн зөвшөөрдөг ухагдхуунуудыг тухайн  үеийн хүмүүс эрс эсэргүүцдэг байжээ. 16-р зуунд дэлхий, түүний эргэн тойрон дахь од эрхсүүд нэг нэгэндээ татагдаж, холдож ойртдог гэдгийг батлах  нь байтугай төсөөлөхөд ч бэрхшээлтэй зүйл байсан. Аристотель физикийн шинжлэх ухаан, ялангуяа одон орны салбарт дэвшүүлсэн онол, таамаглал нь батлаагүй боловч бүтээлүүд нь хамгийн чухалд тооцогддог байлаа. Туршилтаар батлагдаагүй ташаа онол таамаглалыг нь сүм хийд, шашны сургууль, их сургуулиудад мөрдлөгө болгон зааж байлаа. Цөөн тооны эрдэмтэд Аристотелийн гаригийн хөдөлгөөний талаарх теором нь буруу болохыг туршилтаар баталж, зарим нь үгүйсгэсэн ном хүртэл бичсэн хэдий үүнийхээ төлөө шийтгүүлж байв.. Аристотелийг эсэргүүцэх хүн Галилей л байв. Тэрээр 1585 онд дипломоо авалгүйгээр их сургуулиа орхин  Флоренцод ирээд математикч, физикийн  чиглэлээр тууштай ажиллаж 1586 онд гидростатикийн тэнцвэрийг нээсэн нь түүнийг  дэлхийд алдаршуулжээ. 1589 онд хатуу биеийн хүндийн хүчний төвтэй холбоотой судалгаагаараа Пизаны их сургуулийн математикийн салбарын гишүүн болжээ.

Аристотель хатуу бодис нь шингэн бодисоос илүү хурдан унадаг гэж үзэж байлаа. Харин Галилей газрын татах хүчнээс хамаараад бүх биет ижил хурдтай унадагийг нээж туршилтаар баталжээ. Галилей гаригууд нарыг тойрон эргэлддэг тухай Коперникийн теоремыг залуудаа олсон байсан ч шүүмжлүүлэхээс айн олонд мэдэгдээгүй байсан ажээ. Падуанскийн их сургуульд геометр, механик, одон орон зааж эхэлсэн тэр цагаас эхлэн эрдэм шинжилгээний нээлтүүдээ хийж эхэлсэн байна. Бенедикт байх үедээ дуран авайн талаар судалсан бөгөөд Падовт ирснийхээ дараа дүрсийг гурав дахин өсгөх дуран авайг бүтээжээ. Дараа нь үүнийгээ сайжруулснаар өсгөх хүч нь 32 дахин нэмэгджээ.

 

 

1609 онд түүний зохион бүтээсэн дуран авайг огторгуйн налуу өнцгийг тодорхойлох зорилгоор одон орны судалгаанд зориулан анх Европт ашиглаж эхэлжээ. 1609-1610 онд Галилей одон орны маш олон туршилт хийсэн байна. Сар нь эрдэмтдийн үзэж байгаачлан өө сэвгүй биш харин барзгар гадаргатай болох, мөн Сүүн зам нь олон одны бөөгнөрөлөөс тогтдог болохыг олж нээжээ. Аристотель огторгуйн эрхэс нь төгс бөөрөнхий байдаг гэж үзсэнээр сар ч мөн бөөрөнхий гэдгийг баталсан. Түүний одон орны судалгаа нь улам боловсронгуй болж байв. Шөнө дуран авайгаар тэнгэрийг ажиглан огторгуйд хэн ч мэддэггүй олон од байгааг илрүүлжээ. Бархасвадь гариг дагуултай гэдгийг, Буд Сугар гаригууд нь Дэлхийгээс өөр Сартай ойролцоо бүтэцтэй болох, бүх гаригууд Нарыг тойрон эргэдэг хэмээн үзсэн нь Коперникийн үзлийг баталсан нээлт байлаа. 1633 Галилей шүүхийн өмнө өөрийн үзлээсээ татгалзаж, ввдөг сөгдөн, бууж өгөхөөс өөр арга замгүй болжээ. Амьдралынхаа сүүлийн он жилүүдийг Флоренцоос холгүй орших Аркетрид өнгөрүүлсэн байна. Тэрээр 1637 онд бүрмөсөн хараагүй болсон хэдий ч 1642 оны 1-р сарын 8-нд нас барах хүртлээ амсхийх завгүй ажилласаар байжээ. 1638 онд хамгийн чухалд тооцогдох механиктай холбоотой сэдвээр хоёр нээлт гаргаж  математик талаас нь баталжээ. Аристотель болон Птолемейн сургаалыг ягштал номлож байх тэр үед Галилейгийн үзэл онолыг өөртэй нь хамт дуусах нь хэмээн хамтрагчид нь харамсаж байлаа. Галилей биет хэрхэн хөдөлдгийг нээсэн бол Ньютон яагаад хөдөлдөг болохыг баталжээ. Сүм хийд Галилейтэй 12 жилийн турш маргажээ. Шашин болон шинжлэх ухааны хооронд гарсан хамгийн анхны ноцтой маргаан бол глактикийн төв нь Нар уу. дэлхий юү гэдэгт байлаа. Дундад зууны эрдэмтэд Аристотелийн үзэлд тулгуурлан дэлхий бол орчлонгийн төвд оршдог, хөдөлгөөнгүй биет гэж үздэг байсан бол Галилей үүний эсрэг зогсож байв.

Галилей
Галилео Галилей