Гал

 

Гал нь ямарваа эд шатах үзэгдэл, эсвэл уг үзэгдлийн нэг үе юм. Аливаа зүйл шатахад суларсан эрчис (энерги( нь гэрэл болж хувирах төдийгүй дулаан ялгаруулдаг.

 

Хүн төрөлхтөн балар эртний үеэс галыг ашиглаж ирсэн бөгөөд анхлан аянга, ойн түймэрээс галыг урц агуйдаа авчирч, галын илчинд дулаацах, араатнаас хамгаалах, улмаар гал дээр хоол ундаа болгон идэх болжээ. Өдгөө хүн төрөлхтний гал хэрэглэж байсан хамгийн эртний ул мөр нь Өмнөд Африкийн Сваршкранс агуйгаас олдсон бөгөөд энэ нь даруй 150 мянган жилийн тэртээх цаг үед хамаардаг байна.  Хүн төрөлхтний уураг тархи бүрэлдэн тогтоход гал нь томоохон нөлөө үзүүлжээ. Эртний Грек болон Хятадын гүн ухаанд галыг химийн элементийн нэг гэж тооцдог байв.

 

Галыг тахин шүтдэг шашин шүтлэгийг Зороастризм хэмээдэг. Монголчуудын язгуур бөөгийн зан үйлд гал, усыг эрхэмлэн дээдэлдэг билээ. Монголчууд бүр Хүннүгийн үеэс нар, сар, галыг шүтэж дээдэлсээр ирсэн. Өндөр гэгээн Занабазар "Соёмбо" үсэг зохиохдоо соёмбын дээр нар, сар, галыг мөн байрлуулсан бөгөөд өдгөө Монгол төрийн билгэдэл болсон билээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Аугаа 100 зохион бүтээлт

Гал
Монгол төрийн тулганы гал асаах ёслол