Гайчак (2)

 

Ираны хөгжмийн зэмсэг

 

Гайчак (Ghaychak) нь тал өндөг хэлбэрийн цар, ладгүй богинохон хүзүү, 3-4 металл чавхдас бүхий Өмнөд Ираны хөгжмийн зэмсэг юм. Гайчак Иран төдийгүй Афган, Узбек, Уйгур, Таджик, Туркмен Каракалпак, Памирт, Төв Азид  тархжээ. Царын хэсгийг Уд болон абрикосын мод,  Яламын модоор ухаж хийдэг.

 

Гайчак хуурыг өөрөөр Гэйчак (Gheichak), Гхэйчак (Gheychak), Гхайчак (Ghaychak) хэмээн нэрлэдэг. 

 

 

Гайчак хуур төв азийн нүүдэлчдийн Икэл хуураас угшилтай тул анхлан дөрвөлжин цартай байсан бөгөөд дээрх бүс нутагуудад өдгөө ч ийм хуур тоглогдсоор байгаа билээ.

 

Гайчак (2)
Гайчак
Дөрвөлжин царт Гайчак хуур