Г
Гайдн Франц Йозеф
Гайдн Франц Йозеф

 

Франц Йосеф Гайдн Германаар: Franz Joseph Haydn.- Австрийн хөгжмийн зохиолч, Венийн сонгодог сургуулийн төлөөлөгч. Йосеф Гайдн (Тэрээр өөрийгээ хэзээ ч Франц хэмээн нэрлэдэггүй байжээ) 1732 оны 3 сарын 31 нд Унгарын хилийн ойролцоох Доод Астрийн Рорау гацаанд  Маттиас Гайдны (1699-1763) гэр бүлд мэндэлжээ. Эцэг эх нь дуу хөгжимд дуртай хүмүүс байсан бөгөөд хүүг урлагийн авъяас байгааг мэдэрч 1737 онд найрал дуучин болгохоор Дунайн эрэг дээрх Хайнбург хот руу хамаатныдаа суулгахаар илгээжээ. Йозеф найрал дуу хөгжимд суралцав.  1740 онд Венийн гэгээн Стефанын найрал дууны захирал Георг фон Рейттер бяцхан хүүгийн авъяасыг олж харжээ. Ройттер хүүг өөрийн найрал дуундаа авч тэрээр есөн жилийн турш найрал дуунд өөрийн бага дүүгийн хамт дуулжээ. 

 

Багш нь түүнийг хөгжүүлэхээр хүнд хэцүү дуунуудыг өгч дасгал сургуулилт хийлгэдэг байжээ. Найрал дуунд байхдаа Гайдн хотын баяр цэнгүүн, хурим найр, оршуулга ордны хүлээн авалтанд дуулж байлаа. 1749 онд Йозефын хоолой эвдэрч тэрээр найрал дуунаас хөөгджээ. Ингээд тэрээр арван жилийн турш амьдрахын эрхээр янз бүрийн ажил эрхэлж байжээ. Тэрээр Италийн хөгжмийн зохиолч Никола Порпорын зарц хийж түүгээр хичээл заалгаж байжээ.Гайдн өөрийнхөө хөгжмийн боловсролыг таслахгүйн тулд Эммануил Бахын бүтээл, хөгжмийн онол, зохиомжыг судлаж байжээ. Тэрээр утсан хөгжимд зориулсан хоёр месс болох brevis, F-dur, G-dur -ийг бичжээ. 1749 онд тэрээр гэгээн Стефан сүмийн найрал дуунаас явахын өмнө "Доголон" хэмээх дуурь бичсэн хэдий ч өнөөг хүртэл хадгалагдан үлдээгүй ажээ.  1755  онд тэрээр арав орчим квартет, 1759 онд анхныхаа симфонийг туурвижээ.Карла фон Морцин гүнгийн ордны найрал дууны багш болж өөрийн багахан оркестртоо зориулж анхныхаа симфонийг туурвижээ. Гэвч удалгүй Морцин гүн санхүүгийн бэрхшээлийн улмаас найрал дуугаа тараажээ. 1760 онд Гайдн Марии-Анна Келлертай гэрэлжээ. Тэд хүүхэдтэй болохгүй байгаад залуу хөгжмийн зохиолч байнга гомдолдог байжээ.

 

1761 онд тэрээр Австрийн хүчирхэг нөлөө бүхий язгууртан Эстергази түшмэлийн ордонд найрал дууны туслах хийх болсон нь түүний амьдралд эргэлт болов. Түүний ажил үүргийн хуваарьт хөгжим зохиох, оркестр удирдах, дуурийн үед цөөхүүл хөгжим бэлтгэх ажлууд багтаж байлаа. Тэрээр энэ ордонд бараг 30 жил ажиллахдаа өөрийн амьдралынхаа дийлэнхи бүтээлийг энд туурвиж энэ үе нь түүний ид цэцэглэлтийн үе болсон байна. 1781 онд тэрээр  Венад ирсэн Моцарттай танилцаж нөхөрлөжээ. XVIII зуунд Итали, Герман, Австри, Франц зэрэг европын улсуудад явагдсан хөгжмийн шинэ эрчтэй давалгаа нь "Венийн сонгодог сургууль"-ийн үндэс болж Гайдн, Моцарт, Бетховен гэсэн гурван ноён оргил төлөөлөгч буй болжээ.

Гайдн Франц Йозеф
Франц Йосеф Гайдн