Гадулка (2)

 

Болгарын хөгжмийн зэмсэг

 

Гадулка буюу Гудулка (Болгараар: гъдулка) нь Болгар үндэстний ардын дуу бүжгийн ая тоглох зориулалттай нумт хөгжмийн зэмсэг. Гадулка нь Крит буюу Византин Лира, Персийн Кеманче, Арабын Ребаб, Дундад зууны Европын Ребекээс үүдэлтэй хөгжмийн зэмсэг. Царын хэлбэр, нүх нь Армуди Кеманчетэй төстэй.

 

Армуди Кеманчиг Грек, Баруун Турк, Крит аралд тоглодог билээ. Уг хөгжмийг мөн Балканы ганц чавхдаст Гусл хөгжимтэй хамааруулан авч үзэж болно.

 

Лийр хэлбэрийн их бие цар, ладгүй өргөн хүзүүг самарын модоор үйлдэх бөгөөд 3-4 чавхдастай зарим тохиолдолд резонасын 7—10 чавхдастай байна.Добружа мужид харьцангуй бага цартай резонасын чавхдасгүй Гадулка байдаг. 

 

Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл хөгжимчид Гадулкагаар гоцлол голдуу тоглож байсан бол дайнаас хойш ардын чуулга буй болоход хөгийг стандарчлах шаардлагатай болжээ. Өдгөө үндсэн чавхдаснууд кварт-квинт (ля-ми-ля). Резонанс чавхдаснууд нь хромат (си-до#-ре-ми-фа#-соль-соль#-ля-си-до) өнгөөр хөглөгдөнө.

 

Гадулка (2)
Гадулка (Gadulka)
Гадулка