Г
Габуси товшуур (2)
Габуси товшуур (2)

 

Габуси (Gabusi) товшуур нь Ойрхи Дорнод, Индонез, Малайз, Бруней, Зүүн Африк, Мадгаскар, Коморын арлуудад тархсан чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Габуси товшуурыг өөрөөр Габоусси (Gaboussi), Кабосу (Kabosy), Кабоссу (Kabossy), Кабоссэ (Kabosse), Кабосу (Kabosy), Канбус (Qanbus), Куанбус (Quanbus), Зүүн Африк болон Суахилийн эрэгт Кибангала (Kibangala), Коморын арлуудад Габуси (Gabusi), Саудын Арабд Габус (Qabus), Оманд Габбус (Gabbus), Йеменд Ганбус (Ganbus) хэмээн нэрлэдэг. 

 

 
 
Габуси товшуур нь үндсэн хоёр хэв загвар, бүтэцтэй байдаг. Эхнийх нь шанаган товшууртай төстэй бөгөөд Коморын арлууд болон Майоттагийн Анжуан-Айландад тоглогддог бол, нөгөө нь дааган товшууртай төстэй ажээ.  
 
Дээрхи хоёр хэв загварын товшууруудын аль алинийг нь бүхэл модноос ухаж үйлдэх бөгөөд царын нүүрийг ямааны арьсаар бүрдэг. Габуси шанаган товшуурын хөг: D g bb dd.
 
 
Гурван чавхдаст Габуси дааган товшуурыг Майоттагийн Мохели аралд тоглоно. Анх хоёр чавхдастай байсан хэдий ч өдгөө мартагджээ. Хөг: (D) g b d. Габуси товшуурыг хуруу болон цохиураар тоглоно. Уг товшуур үндсэн гурван аккордтай байдаг. 

 

Габуси товшуур (2)
Габуси товшуур
Габуси (Gabusi) товшуур