В
Вувузела бүрээ (2)
Вувузела бүрээ (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Вувузела (Зулу: Vuvuzela, "Чимээ гаргагч" гэсэн утгатай үг). Вувузела нь 1 метр хүртэл урттай бөгөөд 2010 онд Хар тивд зохиогдсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үед Африк тивийн хөгжөөн дэмжигчид дэлхий нийтэд тагнил болгосон билээ. Вувузела бүрээ Бразил болон Латин Америкд 1960-аад онд дэлгэрчээ.

 

 

Фредди Мааки (Freddie Saddam Maake)

 

Вувузела бүрээг ӨАБНУ-ын иргэн Садам хочит Фредди Мааки (Freddie Saddam Maake) 1960-аад оны дундуур зохион бүтээж 1970,1980,1990-ээд онд сайжруулан боловсронгуй болгожээ. Тэрбээр 1970 оны хөл бөмбөгийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчид бишгүүр ашиглаж байснаас санаа авч өөрийн унадаг дугуйны төмөр хоолойг авч бүрээ хийсэн бөгөөд хожим түүнийг уртасгажээ. Дараа нь тэрээр бүрээгээ байж болох бүхий л материалаар үйлдэж туршин үзсэн бөгөөд  2001 онд Masincedane Sport компани Вувузела бүрээг хуванцараар үйлдвэрлэн гаргажээ.

 

 

Вувузелагийн өвөг нь Африкийн Аборигенчууд гөрөөсний эврээр үйлдсэн бүрээ бөгөөд омгийн ахлагч омгоо цуглуулах дохио өгөхөөс гадна ан гөрөөний үед үргээлгэнд ашиглаж байжээ.

 

Вувузелагийн гаргаж буй дуу авианаас шалгаалж хөл бөмбөг тайлбарлагчдын дуу хоололй сонгогдохгүй байх тохиолдол гарсан тул LG -иын 2009—2010 оны телевизорууд Clear Voice II.функцийг ашигалан 233 Гц болон 466, 932, 1864 Гц -ийн долгионуудыг арилгаж хөл бөмбөгийн тайлбарлагчийн дууг чөлөөтэй сонсох бололцоог олгож байжээ.  Зарим спортын холбоод Вувузелаг уралдаан тэмцээний үед хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байсан бол Польшийн  «Солидарность» үйлдвэрчний эвлэлийнхэн улс төрийн жагсаал цуглаанд Вувузела бүрээг ашиглах болжээ. Тэд 7-10 мянган хүний жагсаалд 200-300 Вувузела бүрээг ашигладаг ажээ.

Вувузела бүрээ (2)
Уламжлалт Вувузела урам (Traditional vuvuzela horn)
ӨАБНУ-ын тугны өнгөтэй болон янз бүрийн өнгө чимэглэл бүхий Вувузела бүрээ
Зимбабвегийн Куду омгийнхоны вувузела урам (Kudu vuvuzela blown). 1989.он