В
Восток сансрын хөлөг
Восток сансрын хөлөг

 

Восток - Дэлхий орчмын тойрог замд нисэх Зөвлөлтийн (өнөөгийн ОХУ) цуврал сансрын хөлөг. Восток ОКБ-1 сансрын хөлгийг ерөнхий зохион бүтээгч Сергей Павлович Королёвын удирдага дор 1958-1963 онд бүтээжээ. 1961 оны 4 сарын 12 -ны өдрийн 9 цаг 07 минутанд (Москвагийн цагаар) "Восток" хөлгийг хөөргөснөөр хүн төрөлхтөн сансрын уудамыг эзэгнэх замыг нээгдэж Восток хөлөг сансарт хөөрсөн анхны хөлөг болсон билээ.

 

 

Анхны Сансарын нисгэгч Ю.А.Гагарин, ерөнхий зохион бүтээгч Сергей Королёв, Буугч төхөөрөмж

 

Байконурын сансрын нислэгийн талбайгаас  уг хөлгөөр Ю. А. Гагарин сансарт анх ниссэн бөгөөд 108 минут нислэг үйлдэж 10 цаг 55 минутанд Саратовын Смеловка тосгонд газарджээ. Уг хөлгийн бөмбөрцөг хэлбэрийн буугч төхөөрөмж нь буух болон сансрын нисгэгчийн удирдлагын төв, холбооны болон  тормосны хөдөлгүүр бусад тоноглолоор тоногдлогдсон ажээ. Пуужин зөөгчийн жин 6,17 тонн, урт нь 7,35 м, зөөгчийн сүүлийн шатны жин 4,73 тонн, буугч төхөөрөмжийн жин 2,4 т, түүний голч нь 2,3 м.

Сансрын нисгэгч скафандртайгаа катапульт (ослын буултын) сандал дээр багтах бөгөөд 10 хоног уг төхөөрөмжинд байх боломжыг бүрдүүлжээ.  

Ю. А. Гагарин Восток 1 хөлгөөр 108 минут нисч дэлхийг 1 тойрсон бол В. Ф. Быков Восток-5 хөлгөөр бараг 5 хоног нисч дэлхийг 81 удаа тойрчээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Гагарин Юрий

2. Аугаа 100 зохион бүтээлт

Восток сансрын хөлөг
Восток Сансрын хөлөг
Восток сансрын хөлөг. а. Зөөгч пуужин гарааны байдал б. зөөгч пуужин сүүлийн байдал в. буух бөмбөлөг