Виуэла (2)

 

Виуэла (Испаниар: Vihuela) нь XV-XVI зуунд Испанид буй болсон Виолагийн төрлийн чавхдаст хөгжим. Виуэлаг анх нумт хөгжмийн зэмсэг байсан бол хожим гараар тоглох чавхдаст хөгжмийн зэмсэг болон хувирчээ. XVI зууны Виуэла нь том гитартай төстэй байсан бөгөөд зургаан хос чавхдастай (хааяа нэгдүгээр утас нь дан байжээ. Зарим судлаачид XVII зууны Виуэлагаас гитар үүссэн хэмээн үздэг ажээ.

 

 

Виуэла гитар (Vihuela Guitar)

 

 

1. Виуэла Тампико (Vihuela Tampico). 2. Виуэла гитар (Vihuela Guitar)

 

XV-XVI зуунд Виуэла нь ялангуяа язгууртнуудын хөгжмийн зэмсэг болж байв. Испанид 1535 - 1576 онд нэрт хөгжмийн зохиолчид болох  Луис де Милан, Луис де Нарваэс, Алонсо Мударра, Энрике де Вальдеррабано, Диего Писадор, Мигель де Фуэнльяна нар Виуэлад зориулж хөгжмийн зохиол туурвиж байжээ.

 

Виуэла (2)
Виуэла
а. Джироламо дай Либри (1474–1555) -гийн «Madonna and Child with Saints» уран зурагт Виуэлаг дүрсэлсэн нь. 1520 оны орчим.
Виуэла хуур (Vihuela de Arco)