В
Вистл бишгүүр (2)

 

Зургаан нүхтэй Вистл бишгүүр (Англиар: tin whistle, буюу Тугалган бишгүүр) нь Ирланд, Англи, Шотланд төдийгүй бусад улс орнуудын ардын хөгжмийн зэмсэгт тооцогддог. Вистл нь ойролцоогоор 2 октав дуугарах диатоник бишгүүр юм. Хоёрдугаар тоналиас эхлэн тоглоно. Хоёрдугаар октавын соль-оос нэгдүгээр октавын соль хүртэл өнгийг тоглох боломжтой.

 

Уг бишгүүрийг Англи Флажолет (English flageolet), Шотланд тугалган бишгүүр (Scottish tin whistle), Тугалган Флажолет (Тin flageolet), Ирланд тугалган бишгүүр (Irish tin whistle), Кларк бишгүүр (Clarke whistle), Лондон Флажолет (London Flageolet) хэмээн нэрлэдэг.

 

 

Вистл бишгүүр 1843 онд Англид буй болжээ. Ядуу фермер Роберт Кларк (Robert Clarke) модон бишгүүрээ сайжруулах зорилгоор тухайн үеэс хэрэглэгдэх болсон тугалган хоолойгоор хийж үзжээ. Шинэ бишгүүр нь амжилттай болсон тул Кларк тугалган бишгүүр үйлдвэрлэхээр шийджээ. Тэрээр хүүгийн хамт гар тэргэндээ багажаа ачин Англи орноор хөндлөн гулд аялжээ.

 

Очсон тосгон сууриндаа Вистл бишгүүрээ хийн түүнийг яаж тоглохыг сонирхуулан нэг пеннигээр борлуулах болжээ. Үүнээс үүдэн Вистл бишгүүр penny-whistle .нэр авчээ. Түүний бишгүүрийн Ирландын усан цэргүүд болон ногоон тивийнхэн худалдан авч байв. Улмаар Вистл бишгүүрийг металл, гууль, зэс цаашлаад хуванцараар ч хийх болжээ. XX зууны 60-70 аад онд Вистл бишгүүр эрчимтэй тархжээ. 

 

Вистл бишгүүр (2)
Вистл бишгүүр
Вистл бишгүүр болон Вистл бишгүүрч