В
Виола буюу Эрдүү хийл (2)
Виола буюу Эрдүү хийл (2)

 

Виола (Италиар: Viola) нь чавхдаст нумт хөгжмийн төрөлд багтах хөгжмийн зэмсэг юм. Виола Баруун Европд XVI - XVIII зуунд нэвтэрч XIX зууны эхэн гэхэд хэдийнээ сонгодог хөгжмийн салшгүй хэсэг болсон байлаа. XX зууны эхэн үеэс мэргэжлийн сургуулиуд буй болж орчин цагийн хөгжимд баттай байр суурь эзэлжээ.

 

 

Италийн хийл урлаач Гаспора да Сало (Gasparo da Salò)(1540 - 1609) болон түүний Виола буюу Эрдүү хийл (Viola by Gasparo da Salò)

 

Европт нэвтэрсэн анхны чавхдаст нумт хөгжим Арабын байлдан дагуулалтаар Ребаб, Византийн Лира хөгжмүүд Испанид анхлан нэвтэрчээ. Эдгээр хөгжимд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүссэн талаар 1275 оны үед бичигдсэн Доминиканы лам Иеронима Моравскийн (Jerome Moravia / Hieronymus de Moravia) "Хөгжим судлал" (Tractatus de Musica) номонд дурьдсан байдаг билээ.

 

 

 

а. Виола профонда буюу контр виола хийл (Viola profonda), б. Эрдүү хийл (Viola), в. Хийл (Violin), г.  Эрдүү хийл (Viola)

 

Энэ үед Европт нумт чавхдаст хөгжмийг хөл дээрээ бус мөрөн дээрээ тавьж тоглох шинэ арга нэвтэрчээ. Анхандаа хоёр арга хоюулаа мөрдөгдөж байгаад аажмаар мөр лүү шилжжээ. Италид энэ аргыг da braccio (мөр) хэмээн нэрлэжээ.

 

 

1. Германы хийл урлаач Иоганн Йозеф Эйслерийн (Johann Joseph Elsler) 1725-50 оны үед урласан Тенор Виола да гамба (Tenor viola da gamba), 2. XV зууны Виола да гамба (Viola da gamba), 3. Нюрнбергийн хийл урлаач Эрнст Бушын 1630 онд урласан Тенор Виола да гамба (Tenor Viola da Gamba by Ernst Busch)

 

Баруун Европд Виола буюу Эрдүү хийл Ренессансын үед чуулгын болон гоцлол хөгжмийн зэмсэг болов. Италийн хөгжим урлаачдын дунд Виолаг бүтээх Италийн Андреа Амати (Andrea Amati), Гаспора да Сало (Gasparo da Salò)  нарын хийц, хэв маяг мөрдөгдөх болов.

 

 

Виола д"амур буюу Дурлалын Виола (Viola d'Amore)

 

 

 

1. Италийн хийл урлаач Гаспора да Салогийн (Gasparo da Salò) 1580 онд урласан Аргил Виола да гамба (Bass viola de gamba), 2. Италийн хийл урлаач Дуино Кастлэгийн Аргил Виола да гамба (Bass viola da gamba by Duino Castle), 3. Англи Виола хийл (England Viola), 1650-аад он, 4. Францын хийл урлаач Клода Буавегийн 1740 онд урласан Аргил Виола да гамба (Bass viola da gamba by Claude Boivin)

 

ХХ зууны эхээр Виолагийн мэргэжлийн сургуулиуд Европ, Хойд Америкт буй болов. Виола нь Дискант, Альт, Тенор, Басс гэсэн үндсэн дөрвөн төрөл зүйл байдаг. XVI—XVIII зуунд чуулга, гоцлол тоглоход Виола да Гамба хэмээх тенор Виола голлон хэрэглэгдэж байжээ. Виолад зориулж И.С.Бах, Г.Ф.Телеман, Ф.Куперен нар хөгжмийн зохиол бичиж байв. 

 

Виола буюу Эрдүү хийл (2)
Виола
XV зууны төгсгөл үед Испаны Хативд Виолаг дүрсэлсэн зураг
Францын хөгжмийн зохиолч Жан Батист Форкрэ (Францаар: Jean-Baptiste Forqueray)(1699,04.03. Парис - 1782,08. Парис) Виола да гамба (Италиар: viola da gamba — Хөл Виола) тоглож байгаа нь
Виола д"амур буюу Дурлалын Виола (Viola d'Amore)
Хийл (Violin) болон Эрдүү буюу Альт хийл (Viola)
Andrea Amati (1505 - 1577)