Вина хөгжим (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Вина (Veena) нь эртний Энэтхэгийн чавхдаст хөгжим бөгөөд өдгөө Энэтхэгийн сонгодог хөгжмийн зэмсэгт тооцогддог билээ. Үндсэн 4 нэмэлт 3 утастай 24 ладтай Вина хөгжим хамгийн өргөн тархжээ.

 

 

Вина хөгжмийг Сарасватын вина, товчоор Вина хэмээн нэрлэдэг бөгөөд Сарасват нь эрдэм ухаан, урлагийн дарь эх юм.  Өмнөд Энэтхэгт Карнатикчууд, Энэтхэгт Хиндичүүд энэ хөгжмийг өөр өөрийн онцлогтойгоор хөгжүүлжээ. 

 

а. Дээд талд Хинди үндэстний "Рудра" Вина (Rudra veena) болон Карнатакын "Сарасвати" Вина (Saraswati veena) буюу ладтай Вина.  б. Доод талд Хинди үндэстний "Вичитра" Вина (Vichitra veena) буюу Ладгүй Вина хөгжим

 

 

Сарасвати Вина өвөрмөц бүтэцтэй.  Царыг jackwood буюу  (Аrtocarpus integrifolia Linn) модоор бүхэлээр нь зорж хийж бөгөөд хөгжим цар, хүзүү, толгой, нэмэлт цар зэргээс бүрдэнэ. Хүзүүнд гуулин 24 лад суулгаж өгөх бөгөөд хүзүүний төгсгөлд хөгжмийн дууг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт цар бэхлэнэ. Нэмэлт царыг нишингэ зэрэг материалуудын хольц зуурч шуумал, болон ваар хийх аргыг хослуулан хийнэ.. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

Вина хөгжим (2)
Вина (Veena)
Бүсгүй хүн Винаг тоглохдоо хөлөө хормойгоороо далдалан сууж дээд резонатор зүүн ташааны хажууд, доод резинаторыг шаланд тулган зүүн гарыг чавхдас дээр тавьж, баруун гарын хуруунуудаар татаж тоглоно.
Вина хөгжим
Вина хөгжим
Вина хөгжим