Византи

 

Византи буюу Константинополь нь Зүүн Ромын эзэнт улс буюу Византийн эзэнт улсын нийслэл юм. 5-р зууны үед, Ромын Баруун импери мөхөж, варварын хэд хэдэн вант улс болон задарчээ. Харин Ромын эзэнт гүрний хамгийн баялаг бөгөөд соёлт мужууд Балканы хойг, Бага Ази, Сири, Палестин болон Египетийг багтаасан, Зүүн Ромын эзэнт гүрэн нь нэлээд хүчирхэг байжээ. Зүүн Ромын эзэнт гүрэн нь Баруунаасаа хүчирхэг байв. Өрнө дахин уналтанд орж байсан үед Константинополь, Антиохи, Александр зэрэг худалдааны хотууд цэцэглэн хөгжиж байжээ. Баруун Ром хоосрон сүйрч байхад Константинополын хүн ам олшрч, багтахгүй болсноор хотыг өргөтгөн барих шаардлагатай болов. Хотод гоё сайхан ордон барилгууд баригдаж усан боомтд нь олон орны хөлөг онгоцууд шахалдах болжээ. Византийн эзэнт гүрэн, Дорно дахины орнуудтай ердийн хөсгийн болон далайн худалдааг өргөнөөр явуулж Иран, Араб, Абиссин, Энэтхэг, Хятадаас үнэт чулуу, тансаг үнэртэн, зааны яс, амтат боов болон торгыг авчирч худалдаалдаг байжээ. Византийн эзэнт гүрний гар урчууд, шилэн сав, нэхмэл, алтан мөнгөн эдлэлийг урладаг байв. VI зууны үеэс эхлэн, Византийн эзэнт гүрэн хүр хорхойн торго нэхэх болов.Юстиниан хааны үед Византи хөгжлийнхээ оргилдоо хүрчээ. Византи нь хэдийгээр олон тооны хөлсний цэрэгтэй байсан ч сахилга бат сул, эх оронч сэтгэлгүй армитай байжээ.

Византи
Византи буюу Константинополь хот
Византийн язгууртнуудын хувцас