В
Вибраслап буюу Торжигнуур (2)
Вибраслап буюу Торжигнуур (2)

 

Вибраслап буюу Торжигнуур (Vibraslap / Vibra-Slap) нь U үсэг хэлбэрээр нугалсан металл пүршний нэг үзүүрт модон бөмбөлөг, нөгөө үзүүрт дотроо металл "шүд" бүхий модон цартай бэхлэгдэнэ. Вибраслалыг янз бүрээр барьж цохин торжигнуулж төрөл бүрийн дуу авиа хэмнэл үүсгэн тоглоно. 

 

 

Ази, Африкт эрт дээр үеэс тэмээ, адуу, тахь, үхрийн эрүүний ясыг ашиглан ясан хэдрэгэ цохивор хөгжим болгон тоглодог байснаас санаа авч Амеркийн цохивор хөгжим зохион бүтээгч Мартин Коэн (Martin Cohen) Вибраслап Торжигнуур цохивор хөгжмийг зохион бүтээж Латин дуу хөгжимд нэвтрүүлжээ. 

 

 

Вибраслапыг заримдаа Илжигний дуудлага (Rattleslap) хэмээн нэрлэдэг билээ. 

 

 

Вибраслап буюу Торжигнуур (2)
Вибраслап буюу Торжигнуур (Vibraslap)
Вибраслап буюу Торжигнуур
Мартин Коэн (Martin Cohen)