Ватикан

 

Ватикан, албан ёсоор Ватикан Хот Улс (Италиар: Stato della Cittа del Vaticano) нь Итали улсын нийслэл Ром хотын дотор 44 га буюу 0.44 км² талбай эзлэн орших тусгаар тогтносон хот улс юм. Дэлхий дээрх хамгийн жижигхэн, цөөн хүн амтай улс болно.

 

1929 онд Латераны гэрээ ёсоор тусгаар тогтнолоо олсноос хойш Ромын Католик Сүмээр удирдуулж ирсэн. Ромын Католик Сүмийн голлох хэл нь латин хэл боловч Ватиканы албан ёсны хэл нь итали хэл юм. Ромын пап нь 756 оноос 1860 он хүртэл төв Италийг захирдаг байсан бөгөөд 1860 онд газар нутгийн ихэнхийг Италийн вант улс хураан авснаар 1870 онд газаргүй болж 1929 онд дахин эзэмшил газартай болжээ. Төрийн тэргүүн нь Ромын пап юм.

Ватикан
а.Төрийн туг б.Төрийн сүлд
Ватикан. Гэгээн Петрийн сүм