Ван Чун

 

Ван Чун (王充 Ван Чжунжэнь 仲任,  27-104 оны орчимд) — Хятадын Хань улсын үеийн гүн ухаантан, нэвтэрхий тольч.

 

Ван Чун нилээд олон бүтээл туурвисан хэдий ч зөвхөн "Лунь хэн" (論衡) буюу “шүүмжлэлт эргэцүүлэл” гэдэг бүтээл нь эдүгээ хадгалагдан үлджээ. Энэ бүтээлдээ юмс, үзэгдлийн үүсэл хөгжлийн талаарх шид тарний ёс, идеалист үзлийг эрс шүүмжилсэн байна. Түүний философи Дао-гийн үзэл баримтлалд бус байгалийн шинжлэл, одон орон, анагаах ухааны баримтад тулгуурласнаараа онцлог байв. Тиймээс Ван Чуныг шашингүйн үзэл, матерлист үзэлтнүүдийн анхдагч хэмээн тооцдог. Түүний үзэл XX зуунаас л өндрөөр үнэлэгдэх болсон. Тэрээр ертөнцийн бүх юмс өөрийн анхдагч элемент “ци” -тэй байх бөгөөд хүн өөрөө байгалийн хэсэг, “ци”-нүүдийн нэгдлийн үр дүнд буй болсон. “Ци”-нүүдийн бутрал сарнилаар бодгаль юмс устаж үгүй болдог хэмээн тайлбарлажээ. Ван Чун хүн бодит ертөнцийг танин мэдэхийн эхлэл нь түүний сэрэл болохыг тунхагласан юм.

 

Эх сурвалж:

  • Лунь хэн //Древнекитайская философия. Эпоха Хань.-М.: Наука.Главная редакция восточной литературы.1990. С.253-319.
  • Петров А.А. Ван Чун - древнекитайский материалист и просветитель. М., 1954.-104 с.
  • Кривцов В.А. Эстетические взгляды Ван Чуна // Из истории эстетической мысли древности и средневековья. М., 1961.
  • Вяткин Р.В. Ван Чун и китайская историография // Одиннадцатая научная конференция "Общество и государство в Китае" Ч.I. М., 1980. С.69-75.
  • Lun-Hêng. Philosophical Essays of Wang Chong – translated from the Chinese and annotated by Alfred Forke. New York: Paragon Book Gallery, 1962.
  • 王充«論衡» («Критические рассуждения»)
Ван Чун
Ван Чун