В
Ванган Ламжавын

 

Намтар:

Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Бор эрэг гэдэг газар 1920 оны 11 сарын 20-нд мэндэлсэн. 1940-1941 онд Циркийн анхны сургуульд суралцсан 50 хүүхдийн нэг юм. Тэрээр 1941 оны 7 дугаар сарын 10-нд Циркийн нээлтэнд хөгжмийн инээдэмт үзүүлбэрт оролцжээ. 1946-1951 онд ЗХУ-ын Москвагийн А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсч, 1951 оноос Хүүхдийн театрын уран сайхны удирдагч, 1952 оноос Улсын хөгжимт драмын театрын найруулагч,уран сайхны удирдагч, Соёлын яамны орлогч сайд, 1962-1968 онд “Монгол кино” үйлдвэрийн уран сайхны удирдагч, Улсын драмын театрын уран сайхны удирдагч зэрэг албыг хашиж байжээ.

Туурвисан бүтээл: 

  • 1948 оноос уран бүтээлийн ажлаа эхлэн
  • 1953 он “Эмч нар”
  • 1954 он “Цагаан хүзүүт майга бор”
  • 1955 он “Худалдагчийн зүүд”
  • 1954 он “Тожоо жолооч” Л.Ванган, А.Дашням
  • 1959 он “Хувиа бодогчид”
  • 1962 он “Арвай хээрийн талд”
  • 1961 он “Хөхөө намжил”
  • 1963 он “Тамирын бэр” Л.Ванган, О.Цэнд
  • 1965 он “Жирийн хүмүүс”
  • 1966 он “Эзэд”
  • 1969 он “Зам нийлэх үү” Л.Ванган, П.Хорлоо
  • 1972 он “Ач хүүгийн зүүд”
  • 1979 он “Хөхөө Намжил” Ч.Чимэдтэй хамтран бичсэн.

Театрт тавьсан жүжгүүд:

  • 1953 он “Эмч нар”
  • 1954 он “Тожоо жолооч” Л.Ванган, А.Дашням
  • 1956 он “Урагшлах зам”
  • 1959 он “Хувиа бодогч”
  • 1962 он “Арвай хээрийн талд”
  • 1963 он “Тамирын бэр” Л.Ванган, О.Цэнд
  • 1966 он “Эзэд”
  • 1969    “Зам нийлэх үү” Л.Ванган, П.Хорлоо

Уран сайхны кино:

  • 1959 он “Сэрэлт”
  • 1965 он “Хүний мөр”
  • 1963 он “Түмний нэг”
  • 1967 он “Өглөө”
  • 1969 он “Тэмцэл”
  • 1966 он “Талын цуурай”
  • 1955 он “Салхины амт” (Ванганы зохиолоор Доржпалам найруулсан)

Орчуулага:

  •  1949 он “Тэр талд”
  •  1954 он “Бардам туулай”
  • 1960 он “Дэнлүүний баяр”

Гавъяа шагнал:

1961 онд Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн

Ванган Ламжавын
Ламжавын Ванган