Ванга

 

Их зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова, Димитровын уугуул; 1911 оны 1 сарын 31 Османы Струмица - 1996оны 8 сарын 11 Болгарын Петрич) - Болгарын зөн билгэч. Болгарын ядуу тариачны гэр бүлд мэндэлсэн. Амьдралынхаа дийлэнх хэсгийг Грек, Македоны улсуудтай хиллэлдэг Петрич тосгонд өнгөрөөжээ.Тэрээр өнөөгийн Македонийн Струмце тосгонд мэндэлсэн бөгөөд түүний "Вангалия" хэмээх нэр нь (Грекээр. Ευαγγελία буюу "сайн мэдээ" гэсэн утгатай ажээ. Вангаг 4 настай байхад нь эцэг Панде нь Болгарын армид татагдаж эх нь нас бөржээ. Бяцхан охин хөршийндээ өсчээ. Эцэг нь дайнаас эргэж ирээд дахин гэрлэжээ. 1923 онд тэрээр эцэг, хойд эхийн хамт Македонийн Ново тосгонд нүүн иржээ. Энэ тосгонд шуурганд өртсөний улмаас 12 насандаа Ванга хараагүй болж улмаар түүнийг 1925 онд Серби дахь хараагүйчүүдийн асрамжын газарт өгчээ.  Энд тэрээр 3 жил байсан бөгөөд хойд эх нь таалал төгссөнөөр Струмиц дахь аавынхаа гэрт эргэн иржээ.

 

Ванга дэлхийн хоёрдугаар дайны үеэр тосгоныхоо дайнд яваад сураг чимээ тасарсан хүмүүсийг амь, үрэгдсэн болон олзлогдсон, хаана байгаа  зэргийг хэлж өгөх болсноор олны анхаарлыг татах болов. Улмаар Болгарын хаан гуравдугаар Борис 1942 оны 4 сарын 8 очиж түүнтэй уулзжээ. 1942 оны 5 сард Ванга Димитр Гуштеровтай гэрлэж нахар Димитр нь алба хааж дараа нь архинд орж 1962 онд нас нөхчжээ. 

 

Ванга хүмүүсийн өвчнийг оношлож хувь заяаг нь хэлж өгч зарим нэгийг нь эмчилдэг байжээ.

 

1967 оноос түүний үйл ажиллагааг албан ёсны болгож улсаас түүнд 200 лев олгох болжээ. Түүнтэй уулзах социалист орны иргэд 10 лев, өрнөдийн орны иргэд 50 ам. доллар төлөх ханш тогтоосон ажээ. Энэ үеэс тэрээр өөрийн иргэдээ үнэ төлбөргүй үзэх болж харин янз бүрийн бэлэг дурсгалын зүйлд дарагдах болсон байна.

 

Ванга үхэгсэдийн сүнстэй харьцаж тэднээс мэдээлэл авах онцгой чадвартай байснаа дурсан ярьжээ. Түүнд үл үзэгдэх дуу хоолой болох гэж байгаа үйл явдалыг хэлж өгдөг хэмээн түүний хамаатан Красимира Стоянова дурсан ярьжээ.

Ванга ЗХУ задран унахыг, Чернобылийн АЦС-ын осол, 1996 оны сонгуульд Борис Ельцин ялахыг, 9 сарын 11-ны халдлага зэрэг олон үйл явдлыг урьдчилан хэлжээ. Тэрээр XXI зуунд хүн төрөлхтөн хорт хавдраас ангижрахыг, XXI зууны эхний 25 жилд эртний түүхийн төсөөлөлийг өөрчлөх архиологийн нээлт тун удахгүй болох зэргийг зөгнөн хэлжээ.   

Тэрээр нас нөхчхийнхээ өмнөхөн харь гаригынхан "Ванфим" хэмээх гаригаас ирснээр дэлхийд өөр соёл иргэншил цэцэглэх бөгөөд энэ нь ойролцоогоор 200 жилийн дараа болно хэмээн хэлжээ.

1994 онд Вангагийн санхүүжилтээр архитектор Светлина Русевагийн зураг төслөөр Рупит тосгонд Гэгээн Параскевийн цогчин дугана байгуулагджээ. 

Ванга
Их зөнч Ванга
Гэгээн Параскевийн цогчин дугана
Гэгээн Параскевийн цогчин дугана дахь Вангагийн шарил